АН-ын бүлгийн Ажлын албаны даргаар томилогдсон Б.Төрмөнх өөрийн орлогогүй ч ₮4 тэрбумын ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.10.19/ хуралдаж байна. Бүлгийн хурлаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүн Б.Төрмөнхийг бүлгийн Ажлын албаны даргаар томилсон байна.
Тэрээр Завхан аймгийн ИТХ-д 4 удаа дараалан сонгогдсон бөгөөд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, Завхан аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байсан нэгэн.
Тэгвэл АН-ын бүлгийн Ажлын албаны даргаар томилогдсон Б.Төрмөнхийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/ хүргэж байна.
Тэрээр өөрөө орлоггүй гэж мэдүүлсэн бөгөөд гэр бүлийн орлого нь сүүлийн нэг жилд 874 сая төгрөгөөс 0 төгрөг болж буурчээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮0 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮368 сая /Нийтийн орон сууц-1, Зуслангийн байшин-1, Гэр-2/
Тээврийн хэрэгсэл: ₮1 сая /Toyota Prado / ₮4 тэрбумын тоног төхөөрөмж
Мал аж ахуй: ₮15 сая /Адуу-6, Хонь-20, Адуу-2/
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮49 сая
Хадгаламж: ₮64 сая
Авлага: ₮10 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
