СХД-ийн АН-ын дарга П.Галиндэв ахмадын тэтгэврийг ₮2 саяд хүргэнэ гэж амлав уу? СХД-ийн АН-ын дарга П.Галиндэв ахмадын тэтгэврийг ₮2 саяд хүргэнэ гэж амлав уу?
10 сарын 06, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

СХД-ийн АН-ын дарга П.Галиндэв ахмадын тэтгэврийг ₮2 саяд хүргэнэ гэж амлав уу?

2026 оны 10 сарын 06

Arslan.mn

Ахмадын баярыг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам 1206 ахмадыг Төрийн ордны Их танхимд хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр намын цаашдын бодлого, зорилт болон улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлаар санал солилцсон байна.

Энэ үеэр ахмадуудын зүгээс тэтгэвэр нь амьдралын хэрэгцээнд нь хүрэлцэхгүй байгаа, эм тарианы зардал нэмэгдсэн, мөн тэтгэврийн хэмжээнд үүсээд буй ялгааг багасгах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлжээ.

Харин үүний хариуд СХД-ийн АН-ын дарга П.Галиндэв ахмад настанд чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг шинэчилж, тэтгэврийн доод хэмжээг ₮2 саяас эхлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ гэсэн агуулгатай байр суурь илэрхийлсэн байна.

Өөрөөр хэлбэл, амьдралын өртөг нэмэгдэж, тэтгэврийн хүрэлцээний асуудал ахмадын анхаарлын төвд байгаа энэ үед ₮2 саяын тэтгэврийн амлалт олон нийтийн анхаарлыг татах нь гарцаагүй.

Гэхдээ улс төрийн намуудын зүгээс сонгуулийн үеэр болон иргэд, сонгогчидтой уулзахдаа олон төрлийн амлалт дэвшүүлдэг. Тиймээс П.Галиндэвийн дээрх байр суурь нь АН-ын албан ёсны мөрийн хөтөлбөр, бодлогын баримт бичигт туссан эсэх, хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт болон эрх зүйн зохицуулалт нь хэрхэн бүрдэх нь тодорхой эсэх нь анхаарах асуудал юм.

Ахмадуудад ₮2 саяын тэтгэврийн доод хэмжээ амласан бол энэ нь яг ямар хугацаанд, ямар эх үүсвэрээр, ямар бодлогын хүрээнд хэрэгжих вэ гэдэг асуулт мөн дагаад гарч байна.

Иймээс “₮2 саяын тэтгэврийг бодит бодлогоор хэрэгжүүлэх амлалт уу, эсвэл ахмадуудад хэлсэн улс төрийн амлалт төдий юу?” гэдэгт П.Галиндэв болон Ардчилсан намын зүгээс тодорхой тайлбар өгөх шаардлагатай байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670968
0 эможи

Зочин
2026-10-06 16:27
ЗАЛИЛАНГИЙН АЦ БНА
keyboard_arrow_up