Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуянд холбогдох хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэж, шүүхэд шилжүүлжээ Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуянд холбогдох хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
10 сарын 05, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуянд холбогдох хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

2026 оны 10 сарын 05

Arslan.mn

Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуянд холбогдох хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Л.Насанбуян Цогт сумын засаг дарга ажиллаж байхдаа орлогч Т.Сүхбаатар, Тамгын газрын дарга Д.Эрхэмбаяр, нягтлан бодогч Ц.Алтанзагас нартай бүлэглэн, 2016 онд үлийн цагаан оготно устгах 15 сая төгрөгийн санхүүжилтээс 11 сая төгрөгийг нь зориулалтын бусаар зарцуулсан байна.

Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих эргэлтийн сангийн журмыг зөрчиж, өөртөө 3.2 сая төгрөгийн давуу байдал бий болгожээ. 2021 онд тариалан эрхэлдэггүй, төсөлд материал ирүүлээгүй хүний нэр дээр 40 сая төгрөг гаргуулан, өөртөө авчээ.

Ингэхдээ Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, үнийн санал, ур чадварын мэдээлэл зэргийг хуурамчаар үйлдсэн аж.

Түүнийгээ хуурамч гэдгийг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн хэрэгт холбогдоод байна.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах ), 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах) 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Ташрамд дурдахад, Л.Насанбуян нарт  холбогдох хэргийг шүүх хурал олон удаа хойшилж, мөрдөн байцаалтад буцааж байв. 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670951
0 эможи

keyboard_arrow_up