УИХ дахь АН-ын бүлгийн даргад горилж буй Б.Түвшин ₮21,2 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ, ₮1,9 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ УИХ дахь АН-ын бүлгийн даргад горилж буй Б.Түвшин ₮21,2 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ, ₮1,9 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ
10 сарын 05, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

УИХ дахь АН-ын бүлгийн даргад горилж буй Б.Түвшин ₮21,2 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ, ₮1,9 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ

2026 оны 10 сарын 05

Arslan.mn

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл УИХ дахь бүлгийн даргын албаа давхар хашаад жил гаруй болж байна.

Тэгвэл өнөөдөр 10:00 цагт УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, АН-ын бүлгийн шинэ даргыг сонгох асуудлыг ирэх даваа гарагт хэлэлцэхээр болжээ.

Өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нар бүлгийн даргад өрсөлдөж байсан бөгөөд урьдчилсан санал хураалтаар Б.Түвшин 22, Х.Тэмүүжинг 18 санал авсан ч намын дотоод эв нэгдлийг хангах үүднээс эцсийн шийдвэрийг хойшлуулж байв.

Тэгвэл АН-ын бүлгийн даргын сунгаанд өрсөлдөж буй  УИХ-ын гишүүн Б.Түвшингийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Б.Түвшингийн хувьд  УИХ-д анх удаа сонгогдсон бөгөөд намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтын хүн гэгддэг.

Тэрээр, гишүүд дундаа Нийслэлийн төлөөлөгчөөр нэг удаа сууж үзсэнээс өөрөөр улс төрд мэдлэг туршлага багатай нэгэн ч  15,4 тэрбумын орон сууц үл хөдлөхтэй, 1 тэрбум төгрөгийн хоёр жийптэй,  7,6 тэрбумын авлагатайгаараа УИХ-ын гишүүдийн орлогын жагсаалтыг тэргүүлж буй.  

2003 оноос хойш П.Батсайханы “АПУ” ХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаар ажилласан, улмаар 2016 онд Хан-Уул дүүргийн НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, мөн ондоо “Миг даатгал” ХХК-ийг эхнэртэйгээ хамтран эзэмшиж, өөрөө “Хаан даатгал” ХХК-ийг удирдаж байсан нэгэн.

Өмнө нь хэвлэлээр УИХ-ын гишүүн Б.Түвшингийн “Хаан даатгал” ХХК нь 2017 оноос хойш төрийн 114 тендерт шалгарсан гэх мэдээлэл гараад олны шүүмжлэлийг дагуулж байсан удаатай. Өнгөрөгч 2024 онд л гэхэд төрийн 34 тендерт шалгарсан гэдэг.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮1,9 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮1 тэрбум
Хөрөнгө борлуулсны орлого: ₮1,4 тэрбум
Орон сууц барилга байгууламж: ₮21,2 тэрбум  /Орон сууц-2, Үйлчилгээний зориулалттай барилга-5, оффис зориулалттай барилга-2, Авто граж-4/
Тээврийн хэрэгсэл: ₮1 тэрбум  /Lexus LX 600, Mercedes Benz GLE 400  маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй:₮0 сая 

Газар:₮66 сая / Эзэмших-1000м2-1, Эзэмших-128м2-1, Эзэмших-500м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮0 сая
Хадгаламж: ₮1,9 тэрбум   Бэлэн мөнгө:₮50 сая
Авлага: ₮362 сая
Зээл:  ₮4,5 тэрбум гэж мэдүүлжээ.

Мөн Монгол нэхмэл ХК, Би Ди Сек ХК, Мик холдинг ХК, Худалдаа хөгжлийн банк ХК, Монголын хөрөнгийн бирж ХК, Чаяна Рэйлвэй Хятад ХК, Хаан Банк ХК, АПУ ХК, Голомт ХК, Чойжин алтекс ХХК, Ти Си Эс Глобал ХХК ХХК, Хас хаан ББСБ ХХК, М банк ХХК, Би Ти Групп ХХК ХХК, Миг даатгал ХХК, МИГ ХХК, Монголын үнэт цаасны бирж ХХК, Си Ти Пи ХХК ХХК, Крипто мөнгө ХХК ХХК, Хубилай лайф ХХК ХХК-иудад хувьцаа эзэмшдэг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670946
0 эможи

keyboard_arrow_up