Улс төрд ороод ₮30 тэрбумаар шатсан О.Цогтгэрэлийн 2028 оны АН-ын жагсаалт “хошин шог“ болно гэв Улс төрд ороод ₮30 тэрбумаар шатсан О.Цогтгэрэлийн 2028 оны АН-ын жагсаалт “хошин шог“ болно гэв
08 сарын 25, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Улс төрд ороод ₮30 тэрбумаар шатсан О.Цогтгэрэлийн 2028 оны АН-ын жагсаалт “хошин шог“ болно гэв

2026 оны 8 сарын 25

Arslan.mn

АН-ын гишүүн, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ АН-ын талаар дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Өчигдөр АН-ын ҮБХ-ны хурал боллоо. Удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Төрийн ордонд сүр сүр юм хийлээ. Хэдэн дарга нар хөрсөө мэдрэхгүй байна. Ард түмний амьдрал хэцүү байна. Алтанхуяг даргын үед ҮБХ-ны хуралд энэ утас руу залгаад ордны баруун хаалган дээрээс мандатаа аваад ороорой гэдэг байсан. Н.Алтанхуяг даргаас хойш нам самрагдаж явсаар МАН-ын дарлалд орсон. Сүүлдээ манай намд БЭТ тавьдаг болсон. БЭТ-үүд нь манай намын хурлыг бааранд хийдэг байсан.

Манай нам МАН-ын дарлалд шаачихлаа. О.Цогтгэрэлийн “ТЭСО”-гийн ажилчид ирчихсэн зарим нь надаас уйдаж байгаа болтой алга ташаад л байх юм. О.Цогтгэрэлийн алдааг хэлсэн чинь ТЭСО-ийн ажилчид нь болиоч ээ гэнэ. Хувийн компаниар манай намыг удирдах уу. Зүгээр байгаарай О.Цогтгэрэл ээ.

2028 оны АН-ын жагсаалт хошин шог болно. О.Цогтгэрэл улс төрд ороод 30 тэрбумаар шатсан. Эхний 6 суудлыг тус бүр 5 тэрбумаар зарна.

Мөнгөтэй хүмүүст мөнгө байвал жагсаалтанд оруулна шүү. Сая доллар гэсэн гэж байгаа юм. Цогтгэрэл бол нулимстай нүдэнд мөнгөөр явж байгаа улс төрч. Над шиг гэр хороололд амьдраад доороос нь явж үзээгүй шүү дээ. ТЭСО компани Дорлигжавын нулимстай мөнгийг угаасан шүү дээ." гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670381
0 эможи

keyboard_arrow_up