Иргэдэд худал мэдээлэл өгдөг сайд нар, бензин шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн хаана байна вэ?  Иргэдэд худал мэдээлэл өгдөг сайд нар, бензин шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн хаана байна вэ? 
07 сарын 31, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Иргэдэд худал мэдээлэл өгдөг сайд нар, бензин шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн хаана байна вэ? 

2026 оны 7 сарын 30

Arslan.mn

Ардчилсан Нам(АН)-ын зарим гишүүн улс оронд үүсээд буй түлш шатахуун болон эдийн засгийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар улс төрийн зорилготой шийдвэр гаргасан хэмээн АН-ын дарга О.Цогтгэрэл төрийн сонгуулийн үр дүн болон сонгогчдын эрхийг хамгаалах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ.

Ажлын хэсгийн ахлагч Ч.Өнөрбаяр "Эрх баригчдын хүн нь солигдсон ч арга барил нь солигдохгүй байна. Иргэдийн сонгуулийн үр дүнг хуулийн аргаар хулгайлдаг буруу жишиг цаашаа үргэлжлэх юм байна. Өчигдөр Ерөнхий сайдын захирамжаар Баян-Өлгий аймгийн засаг даргыг хуулийн үндэслэлгүй огцрууллаа. 

Бид энэ асуудал дээр намын хуульч нартайгаа нийлүүлээд шүүхэд хандана. Шүүх арай ч эрх баригч намын газар хэлтэс болоогүй байх. Ерөнхий сайдын захирамжийн асуудлыг шүүхэд өгөөд явна. 

Улс төрийн салбарт хуулийн хулгай хийдгээ болих хэрэгтэй. Жинхэнэ хариуцлагатай тооцох ёстой хүмүүс танай Засгийн газарт байна. Иргэдэд худал мэдээлэл өгөөд сууж байгаа сайд нар чинь. Бензин шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн хаана байна вэ, олон хоногийн нөөц байгаа гэсэн чинь хаана байна вэ. Энэ хүмүүстэйгээ хэзээ хариуцлага тооцох вэ?

Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн хүндрэл, өвөлжилтийн бэлтгэлийг яаж хангах асуудлыг яаралтай шийдэх ёстой. Өмнө нь яриад байсан том том авлига, хулгайн хэрэгтэйгээ яаж тэмцэх вэ. Энэ зүйлүүд дээр хариуцлага тооцох ёстой болохоос биш сөрөг хүчнээ улс төрийн зорилгоор намнадаг нь буруу жишиг. 

Энэ дээр АН зүгээр байхгүй. Ерөнхий сайдын хууль шийдвэрийг хүчингүй болгуулна. Үүний дараа Ерөнхий сайдад улс төрийн хариуцлага тооцох асуудлыг ярина. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилд та нар хэт их эрт оржээ. Бодлого ярьчхаад та нар захиргааны арга хэрэглэж байна. Нэг дарга том дуугараад эдийн засаг сайжрахгүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670044
1 эможи

Зочин
2026-07-30 14:26
битгий хуцаад бай, нэмэхгүй гээд яахын ором өөрөө ямар байгааг харахгүй сохор уу АН хулгайч нар
keyboard_arrow_up