Дээд шүүх Р.Батболдыг ИЗНН-ын даргаар бүртгэхээс татгалзав

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр (2026.07.02) боллоо.
Хуралдаанаар Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатараас ирүүлсэн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Иргэний зориг ногоон намын 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус XIII Их хурлаас баталсан намын дүрэм /Шинэчилсэн найруулга/-ийг бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцэв. Намын дүрмийг “хууль, дүрэмд нийцсэн” үндэслэлээр бүртгэж шийдвэрлэжээ.
Харин 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Онц их хурлаас сонгогдсон гэх намын дарга Р.Батболдоос ирүүлсэн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Намын даргаар сонгогдсон болон дүрмийн өөрчлөлтийг шинэчлэн баталсныг бүртгүүлэх” тухай өргөдөл, мөн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тайлбарыг хэлэлцээд “намын дүрэмд заасан журмын дагуу явагдаагүй” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзав.
Эх сурвалж: Улсын дээд шүүхийн Тамгын газрын Бүртгэлийн алба
