Монголын төлөөлөгч дэлхийн №1 Магнус Карлсентай нэг багт нэгдлээ

Шатрын ертөнцийн "Амьд домог" Магнус Карлсен болон Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар нар нэг багт нээгдлээ.
Тэд шилдэг супер ододоос бүрдсэн "WR Team" багийнхантайгаа хамт Түргэн болон түргэвчилсэн шатрын Багуудын Дэлхийн Аваргад цахиур хагалахаар зөвлөлөө зангиджээ.
Дэлхийн шилдэг удирдагчид болон Сүпер их мастеруудыг нэгтгэсэн энэхүү нүсэр бүрэлдэхүүн энэ удаагийн Дэлхийн Аваргаар ямар гайхамшгийг бүтээхийг харах л үлдлээ.

Тэмцээний тов товч мэдээлэл:
Хаана: Хонг Конг, Queen Elizabeth Stadium (Зүүн Азид анх удаа!)
Хэзээ: 2026 оны 6-р сарын 16-наас 22-ны хооронд
Юу тоглох вэ: Эхлээд Рапид (6 сарын 17-19), дараа нь гал гарсан Блиц (6 сарын 20-21) тулаанууд явагдана.
Багуудын дэлхийн аваргад Монголын шатрын холбооны удирдлага, дэлхийн №1 тамирчинтай нэгэн баг болж, дэлхийн тавцанд гарч буй түүхэн мөч!
Бүгдээрээ "WR Team" болон Монголын шатарчдаа халуун дулаанаар дэмжицгээе!
