Х.Нямбаатар : С.Цэнгүүн гишүүн хоёр жилийн дотор 20 гаруй удаа гадаадаар зугаалчихаад ганцхан хууль батлуулсан гэж хөөрцөглөх юм
Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа УИХ-ын гишүүн С.Цэнгүүний талаар дараах сэтгэгдлээ бичжээ.
тэрбээр "Бүрэн эрхийн хугацаа нь талдаа ороход хорин хэдэн удаа ч гэнэ үү гадаадаар зугаалж ирээд анхныхаа ганц хуулийг батлуулсан гэж хөөрцөглөх,.. яг үнэндээ өмнөх үүрэгт ажлаа хий гэж надаар үглүүлэн байж нэг юм хийх шиг боллоо. Сүүлийн үед тэр гишүүн цэцэрлэгийн хүүхдийн түвшний юм ярьсаар л, нөгөө л Нямбаатартай ноцолдсоор л... Улаанбаатар хотын иргэд өнгөрсөн өвөл яаж өвөлжсөнийг уушгиараа гэрчилнэ гэдэгт итгэлтэй байна. Кокс түлэхгүй дулаалга хий гэсэн байна лээ, тэр хүн өөрөө монгол гэрт дулаалга хийгээд хатуу түлш түлэхгүй өвөлжөөрэй гэж хэлмээр байна.
Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна. Тэр нэхээд байгаа гэрээг одоо эрх барьж байгаа эрх мэдэлтнүүдээс нэхэж ав" гэлээ.

