2025 онд МАН ₮5 тэрбум 709 сая, АН ₮5 тэрбум 724 саяын ОРЛОГО ОЛЖЭЭ
2026 оны 6 сарын 02

Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намын 2025 оны орлогын эх үүсвэрийн мэдээллийг ил болгожээ. Тайлант онд үйл ажиллагаа явуулсан 17 намаас 15 нам нь нийт 14,847,004.2 мянган төгрөгийн орлого тайлагнасан байна.
Тухайлбал, МАН 2025 онд 5 тэрбум 709 сая 337 мянган төгрөгийн орлого олсон бол Ардчилсан нам 5 тэрбум 724 сая 864 мянган төгрөгийн орлого олжээ.
МАН-ын орлогын хувьд:
- 49 хувь буюу 2 тэрбум 819 сая 790 мянган төгрөгийг төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгээр,
- 26 хувь буюу 1 тэрбум 485 сая 610 мянган төгрөгийг намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлогоор,
- 19 хувь буюу 1 тэрбум 93 сая 786 мянган төгрөгийиг гишүүдийн татвараар,
- 5 хувь буюу 310 сая 149 мянган төгрөгийг хандиваар олсон байна.
Ардчилсан намын орлогын хувьд:
- 43 хувь буюу 2 тэрбум 437 сая 582 мянган төгрөгийг гишүүдийн татвараар,
- 38 хувь буюу 2 тэрбум 173 сая 69 мянган төгрөгийг төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгээр,
- 4 хувь буюу 212 сая 265 мянган төгрөгийг хандиваар,
- 1 хувь буюу 72 сая 474 мянган төгрөгийг намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлогоор,
- 14 хувь буюу 829 сая 472 мянган төгрөгийг бусад аргаар бүрдүүлсэн байна.
Улс төрийн намын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Намын орлого дараах эх үүсвэртэй байна:
26.1.1.төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг;
26.1.2.гишүүний татвар;
26.1.3.хандив;
26.1.4.намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого;
26.1.5.энэ хуулиар зөвшөөрсөн бусад орлого” гэж заасан.




Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669145
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
