С.Баярцогтын худын хүү, АН-ын дэд даргаар сонгогдсон П.Мөнхтулга гишүүн ₮2,1 тэрбумын 4 ОРОН СУУЦ, ₮1 тэрбумын үнэлгээтэй 30 АДУУТАЙ

АН-ын Үндэсний бодлогын хорооны 69-р хурал болж, 90.1 хувийн саналаар таван дэд даргаа сонгосон.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, П.Мөнхтулга болон АН-ын ҮБХ-ны гишүүн Н.Ганибал, Ч.Өнөрбаяр нарыг Ардчилсан намын дэд даргаар сонгосон юм.
Тэгвэл энэ удаа Архангай аймгийн АН-ын дарга, АН-ын дэд даргаар томилогдсон УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний хувьд Б.Пүрэвдорж тэргүүтэй туршлагатай улстөрчид багтдаг бөгөөд "Монде" фракцын төлөөллөөс дэд даргаар сонгогджээ.
П.Мөнхтулга нь “Эе эв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал буюу хувийн бизнестэй нэгэн. Түүний аав, Ө.Пүрэвбаатар 2014 онд Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” Засгийн газарт Эрчим хүний дэд сайдын албыг хашиж байсан. Мөн Монгол Улсын алдарт уяач тодотголтой нэгэн. Түүнчлэн Ө.Пүрэвбаатар, АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогттой худууд гэгддэг. Тодруулбал, Ө.Пүрэвбаатарын охин П.Оюунтөгс, С.Баярцогтын хүү Б.Гомбо-Эрдэнэ нар 2016 онд нижгэр хурим хийж тухайн үед шар хэвлэлийн хуудсуудыг дүүргэж байв.
Тэрээр түүний орлого гишүүн болсноор 330 сая төгрөгөөс 53 сая төгрөг болж буурсан гэж мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮53 сая
Гэр бүлийн орлого: ₮136 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,1 тэрбум /Орон сууц-4/
Тээврийн хэрэгсэл: ₮1,2 тэрбум / СCadillac, Escalade, Infiniti, QX60, Maybach, 57-S, BMW, X-6 , Мотоцикл Yamaha R1, Мотоцикл,Harley Davidson, Harley Davidson маркийн нийт 6 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮1 тэрбум /Хурдан удмын адуу-30/
Газар: ₮700 сая /Эзэмших-599м2-1, Эзэмших-8994м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮300 сая
Хадгаламж: ₮7 сая
Авлага: ₮300 сая
Зээл: ₮229 сая гэж мэдүүлжээ.


