АН-ын бүлгийн даргын сунгаанд өрсөлдөхөөр зэхэж буй Х.Тэмүүжин ₮158 саяар үнэлэгдэх 3 МАШИН, ₮30 саяын 4 ГАЗАРТАЙ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.05.04/ 11:00 цагаас эхлэн хуралдаж буй. Тус хуралдаанаар Ардчилсан намын бүлгийн даргыг сонгох юм. Бүлэг хуралдахын өмнө Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцсэн. Нэр бүхий хоёр гишүүн Ардчилсан намын бүлгийн даргад нэр дэвшихээр болсон асуудал хөндөгдөж байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин , Б.Түвшин нар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад нэр нь яригдаж байгаа аж.
Тэгвэл АН-ын бүлгийн даргын сунгаанд өрсөлдөхөөр зэхэж буй Х.Тэмүүжингийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮54 сая
Гэр бүлийн орлого: ₮10 сая
Орон сууц барилга байгууламж: ₮200 сая /орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮158 сая /Mercedes Benz G 500, Хятад мотоцикл, Бүргэд, Lexus, NX 200 маркийн нийт гурван тээврийн хэрэгсэлтэй
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮30 сая /Эзэмших-0.2га-2, Эзэмших-699м2-2 нийт 4 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮0 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
