Хүний эрхийн мэдрэмжгүй Увсын дарганцар С.Анхбаяр  ₮335 саяын үнэлгээтэй 2 ОРОН СУУЦ, БАРИЛГАТАЙ Хүний эрхийн мэдрэмжгүй Увсын дарганцар С.Анхбаяр  ₮335 саяын үнэлгээтэй 2 ОРОН СУУЦ, БАРИЛГАТАЙ
04 сарын 27, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хүний эрхийн мэдрэмжгүй Увсын дарганцар С.Анхбаяр  ₮335 саяын үнэлгээтэй 2 ОРОН СУУЦ, БАРИЛГАТАЙ

2026 оны 4 сарын 27

Arslan.mn

Дуучин Б.Амархүү 21 аймгаар аялан тоглолт хийж байгаа ажээ. Энэ хүрээнд Увс аймагт тоглолтоо хийхээр очсон ч театрынх нь удирдлагууд бүдүүлэг хандсан тухай өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Үүний хариуд Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр "Хар тамхичинг үзээгүй нь зөв шүү дээ. Бүр яагаад цаг гаргаж өгдөг юм. Зарим зүйлийг жигшиж байх хэрэгтэй шүү. Хар тамхичинд цаг гаргаж өгсөн театрын удирлагуудад хариуцлага тооцуулна" гэсэн нь олны шүүмжлэлийг дагуулж байна. 

С.Анхбаяр өмнө нь аймгийн Засаг дарга С.Батжаргал агсны зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Тэгвэл Хүний эрхийн мэдрэмжгүй Увсын дарганцар С.Анхбаярын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮13 сая
Гэр бүлийн орлого:  ₮34 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮335 сая /Орон сууц-2, Үйлчилгээний зориулалттай барилга-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮33 сая / Mazda, Familia, Toyota, Crown маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮200 сая /Эзэмших-400м2-/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮76 сая
Хадгаламж: ₮31 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮153 сая гэж мэдүүлжээ.

Дашрамд, С.Анхбаярын хувьд улс төрийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатарын хүн гэж яригддаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668586
1 эможи

keyboard_arrow_up