Монголын Ногоон Намын даргаар сонгогдсон А.Ундраа гишүүн болсноор орлого нь ОГЦОМ БУУРЧ ₮70 мянга болжээ Монголын Ногоон Намын даргаар сонгогдсон А.Ундраа гишүүн болсноор орлого нь ОГЦОМ БУУРЧ ₮70 мянга болжээ
04 сарын 03, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Монголын Ногоон Намын даргаар сонгогдсон А.Ундраа гишүүн болсноор орлого нь ОГЦОМ БУУРЧ ₮70 мянга болжээ

2026 оны 4 сарын 03

Arslan.mn

УИХ-ын гишүүн А.Ундрааг Монголын Ногоон намын даргаар томилжээ.

Монголын ногоон нам нь байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах зорилготой. Монголын ногоон нам “Иргэн баян бол улс баян” хэмээх үндэсний ардчилсан үзэл санааг суурь зарчим болгон “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөртэйгөөр 2024 оны сонгуульд оролцсон. 

Тэгвэл Монголын Ногоон Намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн А.Ундраагийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг танилцуулж байна.

Тэрээр 2023 онд буюу сонгуульд нэр дэвшихдээ 40 сая төгрөгийн орлоготой гэж байсан бол УИХ-ын гишүүн болсноор орлого нь ОГЦОМ БУУРЧ 70000 төгрөг болсон гэж мэдүүлжээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮70,000 
Гэр бүлийн орлого: 42 сая
Орон сууц барилга байгууламж: ₮861 сая /орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮98 сая /Lexus, 570, Volkswagen, Touareg маркийн 5 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮134 сая /Адуу-4, Үхэр-34/
Газар: ₮41 сая /Эзэмших-2га-2, Эзэмших-700м2-3 нийт 5 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:905 сая
Хадгаламж: ₮73 сая 31 сая /бэлэн мөнгө/
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮45 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668267
0 эможи

Зочин
2026-04-03 13:34
Энэ гишүүнд цалин өгдөггүй юм уу, өгсөн цалинг аль буяны байгууллагад шууд шилжүүлчихдэг юм болов уу
keyboard_arrow_up