Р.Эмүжин : Саяхны урвалт шарвалтын эздээ сайтар бодож, нэг талдаа зогсож чадсан хүнээр л УИХ-ыг удирдуулья
Нийтлэлч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа УИХ-ын даргаар томилогдох боломжтой, яригдаж буй кандидатуудын талаар өөрийн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Тэрбээр "УИХ-ын дарга буюу энэ улсын хоёр дахь эрх мэдэлтний суудалд хэн очих вэ гэдэг асуулт гарч ирлээ. Ж.Энхбаярыг дагаад парламентаараа Дархан руу нүүмээргүй байна, С.Амарсайханыг нийгэм хүлээж авах уу, худ нь зүгээр суулгах уу, Ж.Бат-Эрдэнэ Л.Оюун-Эрдэнийг улсаараа унагаахад Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яаж новширлоо доо. Саяхны урвалт шарвалтын эздээ сайтар бодож, бизнес, үйлдвэрийн орчин мэддэг, ядарсан цагт нэг талдаа хөдөлгөөнгүй зогсож чадсан хүнээ л сонгоорой доо. Татварын хууль орно, журам зөвшөөрлүүдийг хүчингүй болгоно, гаднын банк оруулж ирнэ, сонгууль угтсан синдромыг туулна, юм юм л болно шүү. Тэр барзгар С.Бямбацогт гүтийгээд дажгүй гүрийж магадгүй. ЛЭнх-Амгалан бол MCS гэдэг шошгоноосоо хэзээ ч салахгүй, өөр тэгээд хүн алга уу?" гэсн байна.





