ТАНИЛЦ: Гурван албан тушаал зэрэг хашдаг, жүжигчин Б.Мишээлийн нөхөр Д.Ихбаяр гэж ХЭН БЭ ТАНИЛЦ: Гурван албан тушаал зэрэг хашдаг, жүжигчин Б.Мишээлийн нөхөр Д.Ихбаяр гэж ХЭН БЭ
Дэлхийн адууны өдөр 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 31, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

ТАНИЛЦ: Гурван албан тушаал зэрэг хашдаг, жүжигчин Б.Мишээлийн нөхөр Д.Ихбаяр гэж ХЭН БЭ

2026 оны 3 сарын 31

Arslan.mn

Монгол Ардын нам сүүлийн нэг жилийн хугацаанд дотроо хоёр хуваагдаж, албан тушаалын төлөөх хэрүүл, тэмцэл нь Нийслэлийн засаг, захиргаа руу оржээ.

Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатарын суудлыг авах гэсэн намынх нь улс төрчид шил, шилээ дагаад дугаарлаж буй. ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр хотыг хараандаа авсан бол Баянголоос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр Ерөнхий сайд Н.Учирлын дэмжлэгтэйгээр Хотын дарга болох хүсэлтээ илэрхийлээд байгаа аж.

МАН-аас төрсөн, төрийн албанд тууштай ажиллаж үзээгүй, намын нөлөөгөөр даргын сэнтийд залардаг Д.Ихбаяр гэж чухам ХЭН БЭ.

Д.Ихбаяр нь монгол хэл, япон хэл судлаач мэргэжилтэй. Их сургуулиа төгсөөд Их засагт 2008 онд гадаад харилцааны мэргэжилтэн, 2009-2013 онд Их засаг лицей сургуулийн захирлаар ажилласан.

2013 оноос гэнэт Баянгол дүүргийн ЗДТГ-т хэлтсийн даргаар ажилд орсон. 2014-2016 онд Баянгол дүүргийн ЖДҮДТ-ийн дарга, үргэлжлүүлээд Баянголын Халамжийн хэлтсийн даргаар тус тус томилогдсон. Өөрөөр хэлбэл Их засаг лицей сургуулиас шууд Баянгол дүүрэгт хэлтсийн даргаар томилогдож, тасралтгүй гурван өөр хэлтэс дамнасан байдаг.

Д.Ихбаярт Н.Учралын хайр, ивээл харамгүй очсон. Тэрбээр нэг ч удаа мэргэжилтэн, төрийн жинхэнэ алба хаагч байж үзэлгүй хурган даргын “сэнтий”-д заларсан залуу.

Хотын дарга асан Д.Сумьяабазар Н.Учралд найр тавьж Д.Ихбаярыг Баянгол дүүргээс НИТХ-д нэр дэвших квот өгсөн. Улмаар Д.Ихбаярыг 2020 оноос Засаг даргын орлогч хүртэл болгосон. Гэвчиг ажлын туршлага, мэдлэг чадвар дутсан Д.Ихбаяр утааг бууруулна хэмээн шоудаж байгаад олны хэл ам таталж, ажлын хариуцлага алдан 2022 оны нэгдүгээр сард ажлаа өгсөн.

Ажлын хариуцлага алдсанаас хойш Д.Ихбаяр намын ажил хийж байгаад 2024 оноос дахин Баянгол дүүрэгт дэвших квотоо Н.Учралын дэмжлэгтэйгээр авав.

2024 онд НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр нь гурван давхар албан тушаал хашиж, гурван давхар дээлтэй ажиллаж буй цор ганц “дарга” болон хувирчээ.

Д.Ихбаяр нь НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дэх МАн-ын бүлгийн дарга, Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжил хариуцсан Зөвлөх зэрэг гурван албан тушаалыг зэрэг хашиж байна.

Тэрбээр дээрх албан тушаалуудаа голж, Хотыг гартаа оруулж захирах гэсэн хүслээ Ерөнхий сайд Н.Учралд уламжилж, улмаар эзэн суухаар НИТХ-ыг яаралтай ээлжит бусаар хуралдуулахаар гүйж явна.

Дашрамд сонирхуулахад, Д.Ихбаяр НИТХ-ын төлөөлөгч болсноор орлого нь 321 сая төгрөгөөс 10 сая төгрөг болж ОГЦОМ БУУРЧ, 492 саяын үнэлгээтэй ХОЁР Ч ОРОН СУУЦТАЙ байсан хүн гэнэт "ОРОХ ОРОНГҮЙ" болсон гэж мэдүүлжээ.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668200
0 эможи

keyboard_arrow_up