Хотын дарга болохоор зэхэж буй Д.Ихбаяр НИТХ-ын төлөөлөгч болсноор орлого нь ₮321 саяас ₮10 сая болж БУУРЧ, “ОРОХ ОРОНГҮЙ“ болсон гэжээ Хотын дарга болохоор зэхэж буй Д.Ихбаяр НИТХ-ын төлөөлөгч болсноор орлого нь ₮321 саяас ₮10 сая болж БУУРЧ, “ОРОХ ОРОНГҮЙ“ болсон гэжээ
Дэлхийн адууны өдөр 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 31, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хотын дарга болохоор зэхэж буй Д.Ихбаяр НИТХ-ын төлөөлөгч болсноор орлого нь ₮321 саяас ₮10 сая болж БУУРЧ, “ОРОХ ОРОНГҮЙ“ болсон гэжээ

2026 оны 3 сарын 31

Arslan.mn

Утаа бууруулж чадаагүй хэмээн хариуцлага хүлээж, албан тушаалаас чөлөөлөгдөж байсан жүжигчин Б.Мишээлийн нөхөр НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр Хотын дарга болох хүсэлтээ намдаа өгсөн гэх мэдээлэл байна.

Д.Ихбаяр нь 2019 онд Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагчаар ажиллаж байхдаа “Шахмал түлш хямд байгаа учир утаа ихэссэн” хэмээн ярьж хариуцлага хүлээж ажлаа өгч байсан удаатай.

Тэгвэл Хотын дарга болохоор зэхэж буй НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаярын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Д.Ихбаяр НИТХ-ын төлөөлөгч болсноор орлого нь 321 сая төгрөгөөс 10 сая төгрөг болж ОГЦОМ БУУРЧ, 492 саяын үнэлгээтэй ХОЁР Ч ОРОН СУУЦТАЙ байсан хүн гэнэт  "ОРОХ ОРОНГҮЙ" болсон гэж мэдүүлжээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮10 сая
Гэр бүлийн орлого: ₮13 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮700 сая
Орон сууц барилга байгууламж: ₮0 сая  
Тээврийн хэрэгсэл: ₮168 сая  /Lexus NX 350, Toyota, Alphart маркийн нийт хоёр тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮163 сая /Үхэр-80, Хонь-110, Адуу-60, Ямаа-19/
Газар: ₮5 сая /Эзэмших-700м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮10 сая
Хадгаламж: ₮300 мянга 
Авлага: ₮817 сая
Зээл:  ₮25 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
668192
1 эможи

Зочин
2026-03-31 10:34
Муу хог чинь хотын дарга болж идэж ууж амьдралаа дээшлүүлье гэж бодож дээ.
keyboard_arrow_up