Сайдын суудал горилогчид
2026 оны 3 сарын 30
МАН-ынхны шийдвэрээр УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсын Ерөнхий сайдаар нэр дэвшиж байгаа учраас одоо МАН дотор спикерийн марафон эхэллээ. Үүний хажуугаар УИХ-ын гишүүд шинэ Засгийн газраас бүрэлдэхүүнд орох сонирхолтой бөгөөд сайдын суудал горилогчид чамгүй олон байна.
Эхнээсээ амбицаа дийлэхгүй, яараад эхэлжээ. Товчхондоо Төрийн ордоноор "хоёрдугаар ээлжийнхний хоолондоо орох улайрал" ил цагаандаа гарсан бололтой. Ялангуяа УИХ-д олон сонгогдсон гишүүдийг зүүдлээд, орондоо орох завгүй яваа.
Сайдын суудал горилогчдын нэрс нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Доржханд, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Д.Цогтбаатар, Г.Дамдинням, О.Номинчимэг гэхчлэн хөвөрч эхэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668185
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:

























