Тодордоггүй, томордоггүй Ж.Бат-Эрдэнэ ₮1,3 тэрбумын 3 ОРОН СУУЦ, ₮365 саяын үнэлгээтэй 118 АДУУТАЙ

МАН-ынхны шийдвэрээр УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсын Ерөнхий сайдаар нэр дэвшиж байгаа учраас одоо МАН дотор УИХ-ын даргын марафон эхэллээ. Мэдээж энэ суудлыг горилогчид МАН-аар дүүрэн байгаа. Ялангуяа УИХ-д олон сонгогдсон гишүүд болох магдалал өндөр учраас УИХ-ын даргад Ж.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Б.Жавхлан нар горилж буй.
Ж.Бат-Эрдэнийн хувьд тойргийн усалгаа нь гурван ч удаагийн УИХ-ын суудалд суулгасан.
УИХ-ын 2020 оны сонгуулиар балетчин бүсгүйтэй хамт авахуулсан цээж нүцгэн зургийг олон нийтэд цацагдаж олон хүний шүүмжлэлд өртөж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, тойргийг сайн усалбал тэр хүний ямар ч зураг нь нэр дэвшигчийг өвдөг шороодуулдаггүй гэдгийг харуулсан нэгэн.
Түүний хувьд МАН-ын бүлгийг удирдсан ч 68 гишүүнийг зангидаж чадахгүй, Удирдах зөвлөлөөсөө тусламж эрэн гүйж яваад УИХ-ын дэд дарга болсон. Гэхдээ дэд даргын ажил бол УИХ-ын даргын ажлаас өөр гэдгээ энэ хүн мэдэж байгаа баймаар юм.
Тодордоггүй, томордоггүй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮93 сая
Гэр бүлийн орлого: ₮118 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮46 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,3 тэрбум /Орон сууц-2, Амины орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮215 сая /Lexus, GX460, Toyota, Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮365 сая /Адуу-118, Үхэр-90, Хонь-300/
Газар: 80 сая /Өмчлөх-4000м2-1₮/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮209 сая
Хадгаламж: ₮120 сая
Авлага: ₮168 сая
Зээл: ₮105 сая гэж мэдүүлжээ.





