Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэллээ
2026 оны 3 сарын 27

Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна.
Г.Занданшатар нь 2025 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдож байв.
Өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар "Би албан тушаалтай зууралдаагүй. Надад хүсэл, айдас, шунал алга. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга" хэмээн цахим хуудсандаа бичиж байв.







Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668168
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





