“Наурыз-Эв нэгдэл” соёлын өдөрлөг 2 өдөр үргэлжилнэ “Наурыз-Эв нэгдэл” соёлын өдөрлөг 2 өдөр үргэлжилнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 19, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Наурыз-Эв нэгдэл” соёлын өдөрлөг 2 өдөр үргэлжилнэ

2026 оны 3 сарын 19

Arslan.mn

Монгол Ардын намын Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газар болон намын дэргэдэх Социал демократ Монголын Залуучуудын Холбооноос хамтран казах түмний уламжлалт Наурызын баярыг тохиолдуулан “Наурыз-Эв нэгдэл” соёлын өдөрлөгийг өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулж байна.

Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхарт барьсан казах гэрийг гар урлалын бүтээлээр гоёж зочдоо казах үндэстний уламжлалт хоол, цайгаар дайлж байлаа.

Энэ өдөрлөгт Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан А.Тлейхан, УИХ-ын гишүүн С.Зулпхар, дэд сайд асан Э.Сауле нарын хүндтэй зочид оролцлоо.

Мөн Социал демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, намын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва, намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр болон газар, хэлтэс, дэргэдэх байгууллагын удирдлагууд оролцсон юм.

Arslan.mn

Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосныг ерөөж, өдөр шөнө тэнцсэн тэгш сайн өдрийг бэлгэшээн нарны баяр буюу Наурызын баярыг жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг уламжлалтай.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар 2010 онд Наурызыг олон улсын баяр болгон баталж, “дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн.

Одоогоор казахууд тархан суурьшсан дэлхийн 40 гаруй оронд Наурызын баярыг тэмдэглэдэг байна.

Казах ард түмний олон зуун жилийн түүхтэй соёл, ёс заншил, үнэт өв уламжлалыг залуу үед таниулах, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой “Наурыз-Эв нэгдэл” соёлын өдөрлөг маргаашийг дуустал үргэлжилнэ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668037
0 эможи

keyboard_arrow_up