Ардчилсан Намын сайт иргэдийн хувийн мэдээллийг алдагдуулж байна Ардчилсан Намын сайт иргэдийн хувийн мэдээллийг алдагдуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 25, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ардчилсан Намын сайт иргэдийн хувийн мэдээллийг алдагдуулж байна

2026 оны 2 сарын 25

Arslan.mn

Ардчилсан нам an.mn сайтаараа дамжуулан гишүүн элсүүлэх цахим бүртгэлийг эхлүүлж буйгаа зарласан. Гэвч тус сайтын бүртгэлийн хэсэгт иргэн регистрийн дугаараа оруулахад овог нэр, гэрийн хаяг, байр, орц, тоот зэрэг хувийн мэдээлэл шууд гарч ирж байгаа нь иргэдийн эмзэг хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй халдаж байгаа хэлбэр юм.

Учир нь хэн дуртай нь хэн нэгний регистерийг оруулаад л тухайн иргэний хаяг байршлыг мэдэх боломжтой байгаа нь хувь хүний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал.

Учир нь хувийн мэдээллийг ашиглан залилан хийх, дарамтлах, мөрдөх цаашлаад эрүүл мэнд, банкны мэдээлэл рүү ч халдаж болохоор эрсдэл үүсэх боломжийг бүрдүүлсэн гэхэд болохоор байна.

Олон улсын жишгээр бол ийм системд хоёр шатлалтай баталгаажуулалт ашиглах нь нийтлэг. Тухайлбал, регистрийн дугаар оруулсны дараа тухайн иргэний утсанд баталгаажуулах код илгээдэг. Баталгаажуулалт хийгдсэний дараа мэдээллийг харуулдаг. Гэтэл an.mn сайтад ийм хамгаалалт байхгүй байна.

Ардчилал ярьдаг Ардчилсан нам Монгол Улсын иргэдийн хувийн мэдээллийг нийтэд нээлттэй тавьжээ!

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667705
1 эможи

Зочин
2026-02-25 14:36
Буруу шүү
keyboard_arrow_up