Намынхаа ивээлд багтаж СДМЭХ-ны Ерөнхийлөгч болсон Д.Үүрийнтуяагийн орлого гишүүн болсноор ₮346 саяас ₮1 тэрбум болж НЭМЭГДЖЭЭ

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал өчигдөр болж, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгосон юм.
Тодруулбал, УИХ-ын дэд даргаар ажиллахдаа Үндсэн хууль зөрчсөн асуудлаар яллагдагчаар татагдаж хуулийн байгууллагад шалгагдаж байгаа Х.Булгантуяагийн “халаа”-г Д.Үүрийнтуяа намынхаа ивээлд багтаж, “ногоон гэрэл”-ээр авлаа.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нь парламентад Хөвсгөл, Булган, Орхон аймгийн иргэдийг төлөөлөн орж ирсэн бөгөөд парламентад суугаад 2 жил орчим болж буй.
Тэгвэл МАН-ын Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоог удирдахаар болу буй УИХ-ын гишүүн Д.Үүрэнтуяагийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр, 2023 онд буюу "Эрдэнэт үйлдвэр"-ийн орлогч дарга байхдаа жилийн 346 сая төгрөгийн орлоготой гэж байсан бол 2024 онд УИХ-ын гишүүн болсноор 1 тэрбум орлоготой гэж ийнхүү мэдүүлжээ.
Түүнийг УИХ-ын гишүүн асан, “Монросцветмет”-ээр овоглодог Б.Бадамсүрэнгийн татаасаар ГОК-д хөл тавьсан гэдэг бөгөөд манай улсын саалийн үнээ гэгддэг тус том байгууллагын санхүүг 7 жил “атгасан” байдаг.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮1 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮176 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,4 тэрбум /Орон сууц-3, Авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮97 сая /Lexus, RX 400 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮9,7 сая /Үхэр-4, Хурдан удмын адуу-1, Адуу-2/
Газар: ₮5 сая /Эзэмших-1500м2-3, Эзэмших-21м2-1, Өмчлөх-5000м2-2 нийт 6 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮13 сая
Хадгаламж: ₮33 сая Бэлэн мөнгө: ₮440 сая
Авлага: ₮135 сая
Зээл: ₮889 сая гэж мэдүүлжээ.








