СЕХ-ны даргаар томилогдохоор зэхэж буй Ж.Ганбатын орлого нь ТНБД болсноор ₮69 саяас ₮1.2 тэрбум болж НЭМЭГДЖЭЭ СЕХ-ны даргаар томилогдохоор зэхэж буй Ж.Ганбатын орлого нь ТНБД болсноор ₮69 саяас ₮1.2 тэрбум болж НЭМЭГДЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СЕХ-ны даргаар томилогдохоор зэхэж буй Ж.Ганбатын орлого нь ТНБД болсноор ₮69 саяас ₮1.2 тэрбум болж НЭМЭГДЖЭЭ

2025 оны 12 сарын 18

Arslan.mn

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Түүнийг СЕХ-ны даргаар томилогдоно гэсэн таамаглал байна.

Тэгвэл СЕХ-ны даргаар томилогдохоор зэхэж буй Ж.Ганбатын  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

30 орчим жил төрд ажиллаж хувьдаа нэг ч бизнес эрхэлж үзээгүйЖ.Ганбат дарга ийнхүү 2,2 тэрбум төгрөгийн үнэтэй хаус, 2 орон сууцтай хэмээн мэдүүлжээ. 

Тэрээр, түүний жилийн орлого нь 2021 онд буюу Сангийн яамны Газрын дарга байхдаа 69 сая төгрөг байсан бол 2022 оноос эхлэн Яамны Төрийн нарийн бичгийн дарга болсноор нэмэгдэж, 1.2 тэрбум төгрөгт хүрчээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮1.2 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮80 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2.2 тэрбум  /Орон сууц-2, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮323 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, GX460- 1/
Мал аж ахуй ₮37 сая /Адуу-6, Үхэр-12, Хонь-60, Ямаа-60/
Газар: ₮16 сая /Эзэмших-700м2-1, Өмчлөх-542м2-1 /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮6 сая
Хадгаламж: ₮59 сая  
Авлага: ₮0 сая
Зээл:  : ₮13 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666821
0 эможи

zochin
2025-12-18 15:33
яаж орлогоо нэмэгдүүлж бна.улсын ажил хийгээд л байх шиг байсан
keyboard_arrow_up