ХОМ: ХҮН намыг дахин 4 жил удирдах Т.Доржханд 25 саяын үнэтэй “Nissan“ машинаа 5 жил унажээ

Өнгөрсөн амралтын өдөр болсон ХҮН намын ээлжит VIII Их хурлаар намын даргыг улираан сонгох асуудлыг хэлэлцэж, олонх буюу 91.3 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандыг ХҮН намын даргаар дөрвөн жилээр улираан сонгож, батламжиллаа.
Тэгвэл ХҮН намыг дахин 4 жил удирдах УИХ-ын гишүүн Т.Доржхандын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Чуулганы гадна попорч явдаг түүний хувьд өмнөх Засагтай гар барьж сайд болоод Ерөнхий сайдыг дагаж олон улсын томилолтуудад цаасан дээр ч буулгаагүй ажлаа ярьж "амаараа ажил хийдэг" болоод удсан.
Тэрбээр Хамтарсан Засгийн газарт орсноосоо хойш Эрчим хүчний реформын үндэсний хороог ахалж 10 гаруй тэрбум төгрөгийг төсөвлүүлсэн ч цахилгаан нэмэхээс өөр ажил хийгээгүй.
Түүний орлого гишүүн болсноор 13 сая төгрөгөөс 91 сая төгрөг болж нэмэгджээ. Хамгийн сонирхолтой нь Т.Доржханд сайд гишүүн болсон сүүлийн 5 жилийн турш нэг машинтайгаа, 12 адуутайгаа байсан гэж мэдүүлжээ. Мөн өнгөрсөн жил авах ёстой байсан 1,1 тэрбум төгрөгийн авлагаа авсан байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮91 сая
Гэр бүлийн орлого: ₮116 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум /Орон сууц-1, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮25 сая /Суудлын жижиг машин,Nissan, Nissan маркийн нийт хоёр тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮10 сая /Адуу-12/
Газар: ₮50 сая /ЭЭзэмших-0.7га/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮90 сая
Хадгаламж: ₮25 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.






