Хувьдаа нэг ч бизнес эрхэлж үзээгүй  МАН-ын Хяналтын хороог даргалах П.Мөнхтөр ₮1,8 тэрбумын 12 ОРОН СУУЦ,₮251 саяын 10 ГАЗАРТАЙ Хувьдаа нэг ч бизнес эрхэлж үзээгүй МАН-ын Хяналтын хороог даргалах П.Мөнхтөр ₮1,8 тэрбумын 12 ОРОН СУУЦ,₮251 саяын 10 ГАЗАРТАЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хувьдаа нэг ч бизнес эрхэлж үзээгүй МАН-ын Хяналтын хороог даргалах П.Мөнхтөр ₮1,8 тэрбумын 12 ОРОН СУУЦ,₮251 саяын 10 ГАЗАРТАЙ

2025 оны 11 сарын 19

Arslan.mn

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд боллоо. Тус хуралдаанаар Удирдах зөвлөл, ЕНБД болон бусад нарийн бичгийн дарга нар, ХЕХ-ны гишүүдээ шинэчлэн томилсон юм.

Тэгвэл МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар П.Мөнхтөр сонгогджээ.

Түүний хувьд өмнө нь Дорнод аймгийн Чойбалсан хотын захирагч, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2020-2023 онд ажиллаж байсан нэгэн аж.

 МАН-ын Хяналтын хороог даргалах П.Мөнхтөрийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

10 орчим жил төрд ажиллаж хувьдаа нэг ч бизнес эрхэлж үзээгүй П.Мөнхтөр дарга ийнхүү 1 тэрбум 863 сая төгрөгийн үнэтэй 12 орон суутай, 251,500 саяын үнэлгээтэй 10 газартай  хэмээн мэдүүлжээ. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮14 сая /жилийн/
Гэр бүлийн орлого: ₮30 сая /жилийн/
Орон сууц барилга байгууламж: ₮1,8 тэрбум /орон сууц-12, Хашаа байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮104 сая  /Toyota AXIO, Toyota Probox, Hyundai Porter , Mitsubishi L200, Toyota Hi Ace нийт 5 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮30 сая /Адуу-49/
Газар: ₮251 саяын үнэлгээтэй /өмчлөх 2, эзэмших 7/

  • Эзэмших-1600м2-1,
  • Эзэмших-1936м2-1,
  • Эзэмших-1946м2-1,
  • Эзэмших-264м2-1,
  • Эзэмших-288м2-1,
  • Эзэмших-900м2-1,
  • Эзэмших-980м2-1,
  • Өмчлөх-2618м2-1,
  • Өмчлөх-3500м2-2 нийт 10 газартай.

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮0 cая
Хадгаламж: ₮39 сая
Авлага: :₮20 cая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
666401
1 эможи

Зочин
2025-11-24 10:12
Наад хүн чинь буудал дэлгүүр баар ажиллуулдаг байсан одоо дампуурсан юм болуу
Зочин
2025-11-23 13:41
Ардын намынх л бол хулгайч байдаг гэдэг нь Ньютоний баталсан хууль шиг л гарцаагүй үнэн дээ! Ёстой баталгаатай үнэн юм байна!
Хариу
2025-11-21 15:58
Ийм л луйварчид, авлигачид нам, төрөөр дүүрэн болсон. Бүгдийг нь цэвэрлэж, сайтар шалгаж, тохирсон ялыг өгөх хэрэтэй
П.Мөнхтөр
МАН

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up