Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир ₮359 саяын 3 ОРОН СУУЦТАЙ, ₮346 саяын ЗЭЭЛТЭЙ Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир ₮359 саяын 3 ОРОН СУУЦТАЙ, ₮346 саяын ЗЭЭЛТЭЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир ₮359 саяын 3 ОРОН СУУЦТАЙ, ₮346 саяын ЗЭЭЛТЭЙ

2024 оны 11 сарын 14

Arslan.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр аймгийн Засаг дарга нар тодорч улмаар Ерөнхий сайдад уламжлаад байсан. Харин зарим аймгийн Засаг дарга нар хараахан томилогдоогүй байсан юм.

Тэгвэл энэ удаагийн ИТХ-ын сонгуулиар Булган аймагт МАН ялалт байгуулсан бөгөөд Засаг даргаар Дагвадоржийн Пүрэв-Очир томилогдож, тамгаа гардан авлаа.

Түүнд тамгыг өмнөх Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хүлээлгэн өглөө.

Д.Пүрэв-Очирын  АТГ-т мэдүүлсэн 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 55 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 29 сая хэмээн мэдүүлжээ. 

Мөн 359 сая төгрөгийн үнэ бүхий 3 орон сууцтай, 203 сая төгрөгөөр үнэлэгдэх жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200, суудлын жижиг машин Toyota, Prius XW30 маркийн  2 хоёр машинтай  хэмээн мэдүүлжээ.

Мөн 20 сая төгрөгийн үнэ бүхий  эзэмших газартай,  7,5 сая төгрөгөөр үнэлэгдэх  хурдан удмын 3 адуутай, 158 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ.

Түүнчлэн 346 сая төгрөгийн зээлтэй байна. 

Элэг Бүс ХХК ХК, Нутгийн Ундрага ХХК-иудыг 50%-100 хувь эзэмшдэг гэв.

Ташрамд дурдахад, Д.Пүрэв-Очирын хувьд Булганд төрснөөс өөр “намтар”-гүй нэгэн аж. Түүний хувьд Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үед нь ИНЕГ-т хэлтсийн даргаар томилогджээ. Ингээд таван жил ИНЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж, өнгөрсөн жил төрсөн нутагтаа хөл тавьсан байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660150
0 эможи

keyboard_arrow_up