Баян-Өлгий аймгийн ИТХ-ыг 32 настай ЗАЛУУ удирдана Баян-Өлгий аймгийн ИТХ-ыг 32 настай ЗАЛУУ удирдана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн ИТХ-ыг 32 настай ЗАЛУУ удирдана

2024 оны 10 сарын 29

Arslan.mn

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд АН-аас 23 төлөөлөгч, МАН-аас 18 төлөөлөгч нийт 41 төлөөлөгч сонгогдсон.

Тэгвэл өчигдөр (2024.10.28) Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан болж,  аймгийн ИТХ дахь олонхын бүлгээс тус аймгийн Ардчилсан намын дарга А.Бегарысын нэрийг аймгийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлжээ.

Улмаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар А.Бегарысыг аймгийн ИТХ-ын даргаар сонгожээ.

А.Бегарыс нь 1992 онд Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2015 онд ШУТИС-ийг барилгын инженер мэргэжлээр төгсөж, 2019 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Х.Сатпаевын нэрэмжит Политехникийн Их Сургуульд техникийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрээр  2017-2021 онд “Назар авто” компанийн гүйцэтгэх захирал, 2021 оноос “Мөстийн ундарга” компанийн гүйцэтгэх захирлаар, 2023 оноос Аймгийн Ардчилсан намын даргаар тус тус томилогдон ажиллаж байна. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659842
0 эможи

keyboard_arrow_up