ХОМ: Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар  473 саяын ҮЛ ХӨДЛӨХ, 75 сая төгрөгийн ГАЗАРТАЙ ХОМ: Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар 473 саяын ҮЛ ХӨДЛӨХ, 75 сая төгрөгийн ГАЗАРТАЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ХОМ: Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар 473 саяын ҮЛ ХӨДЛӨХ, 75 сая төгрөгийн ГАЗАРТАЙ

2024 оны 10 сарын 29

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс аймгийн Засаг даргад Есентайн Зангарын нэрийг дэвшүүлж, төлөөлөгчдийн  100 хувийн саналаар дэмжиж Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов.

Е.Зангар нь 1964 онд Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн. Ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. Улсын багшийн дээд сургууль, Намын дээд сургуулийг төгссөн, багш мэргэжилтэй.

Түүний хувьд 2011-2016 онд аймгийн Гаалийн газрын орлогч дарга, 2016-2020 онд аймгийн Ардчилсан намын даргаар, мөн 2016-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ. 

Тэгвэл шинээр Баян-Өлгий аймгийг удирдах   Е.Зангарын  АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 18 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 17 сая хэмээн мэдүүлжээ. 

Мөн 473  сая төгрөгийн үнэ бүхий  орон сууцт, хашаа байшинтай , 68 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Crown, Lexus 250 маркийн машинтай  хэмээн мэдүүлжээ.

Мөн 75 сая төгрөгөөр үнэлэгдэх  2 эзэмших газартай,  малгүй, 200 сая төгрөгийн авлагатай ч, үнэт эдлэлгүй гэжээ.

2020-2023 онд тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан   Е.Зангарын  өөрийн орлого нь   2 сая төгрөгөөс  18 сая төгрөг болж өсөж, харин  гэр бүлийн  орлого нь 24 саяас 17 сая болж БУУРЧЭЭ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659835
1 эможи

Зочин
2024-10-29 11:48
Баян-Өлгийд нэг удаа ч гэсэн аль намаас ч хамаагүй Урианхай засаг дарга тавьж үзээсэй дээ. Цэмбийлгээд ирнэ дээ.
keyboard_arrow_up