Хулгайч, танхай, гэмт хэрэгтэн нар иргэдийг төлөөлж ЧАДАХ УУ Хулгайч, танхай, гэмт хэрэгтэн нар иргэдийг төлөөлж ЧАДАХ УУ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 07, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хулгайч, танхай, гэмт хэрэгтэн нар иргэдийг төлөөлж ЧАДАХ УУ

2024 оны 10 сарын 09

Arslan.mn

Монгол төрийн босго гэдэг өндөр байх учиртай. Босго өндөр байж гэмээж нь иргэн таныг, та биднийг төлөөлнө. Нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг та бидэнтэй ойр байх анхан шатны байгууллага тул ийнхүү ач холбогдол өгөн тусдаа сонгууль зохион байгуулж байгаа юм.

Гэвч дүрээ нуусан эрүүгийн элементүүд энэ удаагийн сонгуульд нэг биш нэжгээд байна. Байх байхдаа хулгайчийг бариарай гэж хамгийн чанга дуугаар хашхирч байна. 

Юун тухай яриад байна вэ гэж уншигч та бодож магадгүй. Сонгууль болоод бүгд шударгын дүр эсгэж байгаа энэ цаг үед гоё дүрстэй хүмүүсийн үнэн төрхийг нь илчлэх гэсэнтэй холбоотой. Цаг хугацааны хүрдийг 1997 он руу ухраая. Тухайн үед “Билэг” гаалийн баталгаат агуулахаас алга болж, сүүлдээ цэвэр ус мэт болсон 17 чингэлэг спиртийн хэрэг гарч байв. Бүхэл бүтэн 17 чингэлэг спиртийг найруулбал 1.3 сая шил архи болох байсан тул хэчнээн хэмжээний мөнгө, хэчнээн цаг хугацааны мансуурал байхыг таахар бэрхтэй. Оролцон холбогдогч нь “Женко”-гийн ах дүүс болох Х.Баттулга, Х.Баттуул байсан юм. Тухайн үед энэ хэргийн талаар сурвалжилж шууд эфирт цацах гэж байхад нь бүлэг этгээд Үндэсний телевизийн байрт нэвтрэн хальсыг нь ч хулгайлж байсан түүхтэй. Түүх өгүүлэхийн учир нь “Женко”-гийн тэжээврүүд өнөөг хүртэл арилаагүйгээр барахгүй орон нутгийн сонгуульд дэвшээд төрд шургалах гэж байна. 

Женко”-гийн уяагаар төрд шургалах гэсэн дараагийн тэжээвэр нь Т.Мөнхбат гэгч. Ухуулагчаа зодож танхайрсан нэгэн. НИТХ-ын сонгуульд Налайх дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй Т.Мөнхбат нь энэ оны 10-р сарын 7-ны өдөр Ардчилсан намын ухуулах байранд өөрийн ухуулагчаар ажиллаж байсан Г.Төмөрхуягтай өнөөдөр ирж ажилласангүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар цээжин хэсэгт нь  гараараа цохих, түшлэгтэй сандал авч шидэх зэргээр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдаагийн байгуулагаас хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Одоо шалгалтын ажиллагаа үргэлжилж буй.

Өдгөө 54 настай тэрбээр хэд, хэдэн удаа ял шийтгэл эдэлж байсан “замналтай”.

Нэг ийм “эрүүгийн элемент” НИТХ-ын 2024 оны сонгуульд Налайх дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байна. 

Ардчилсан намаас нэр дэвшин НИТХ-ын 2024 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөж буй Л.Чинцогт гэгч этгээд бий. Энэ этгээд 2010 оны долоодугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.4, 126.2.6 дүгээр зүйл буюу бага насны хүүхдийг бүлэглэн хүчиндэх хэрэгт 6 жилийн хорих ял шийтгэгдсэнийг 2 жилийн ял болгон хойшлуулж 2012 оны долоодугаар сарын 9-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн. Мөн 2013 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд байх айлын хашаанаас хоёр ширхэг автомашины аккумлятор хулгайлсан, 2013 оны долоодугаар сарын 24-ний өдөр төслийн зуух, автомашины эд анги хулгайлсан, 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дүгээр зүйл анги буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдсан ч СХД-ийн Прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгож байжээ. Бас болоогүй урьд өмнө нь 28 удаа зөрчилд холбогдон торгуулийн арга хэмжээ авхуулж байсан нэгэн.

Намтар баян замналтай гэмт хэрэгтнүүдийн эгнээ үүгээр дуусахгүй. Ямарсайндаа “хулгайчийг бариарай” гэж хамаг чангаар орилж байхав. НИТХ-ын 2024 оны сонгуульд Баянзүрх дүүргийн 4-р тойргоос О.Отгонтөгс нэр дэвшиж байна. Нэр дэвшихдээ бас болоогүй хуулиа зөрчиж л байна. Сонгуулийн үеэр “хүүхдийн 30 мянган” төгрөгийн карт тараах амлаж, сурталчилгааны материалаа хууль бус газар наасан гэх үндэслэлээр зөрчлийн гомдол иржээ. Хулгайчийг бариарай гэж хашхирагч нь өөрөө сонгуулийн үеэр хууль зөрчиж байгаа нь ийнхүү баримтаар илэрсэн нь энэ. О.Отгонтөгс нь 15-16 насандаа лангуунаас гар утас бүлэглэн хулгайлж, шүүх хурлаар орж байсан түүхтэй нэгэн. 

Нутгийн өөрөө удирдах байгууллага бол иргэний бодит төлөөлөл байх учиртай. Иргэнийг төлөөлөгч нь өөрөө хулгайч, гэмт хэрэгтэн байвал яаж таныг төлөөлөх вэ, эзнийхээ туу гэсэн газар туугдахаас бус иргэн таныг төлөөлөх нь юу л бол. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659368
1 эможи

Зочин
2024-10-11 14:16
Яаг танай сайт МАН ийх юм байна тэ хэдийг авсан юм бэ бараг 4 тэрбум уу ? Айн
Чимгээ
2024-10-10 02:20
Сайтууд зүгээр төлбөртэй нийтлэлээ хийж мөнгө цаасаа олох гээд чичирч байх шив. Яадаг ч байсан улаан хулгайчуудыг дэмжихгүй. Хүүхдийнхээ төлөө одоо өнгийг өөрчилнө
Чимгээ
2024-10-10 02:18
Сорри. Налайхаас НИТХ-д ийм нэр дэвшигч байхгүй. Мэдээллээ нягтал дэнэгүүдээ
Зочин
2024-10-09 12:59
yu ve,iim hulgaichuud
Зочин
2024-10-09 11:56
ЭНЭ ХЭН ГУАЙ ЯГ ЯААГААД ЗААВАЛ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙСАН ШИЗОТОЙ ЗАЛУУСЫГ СОНГОООД БАЙДГИЙН БОЛОО. МОНГОЛЫН ТӨРИЙГ ГЭМТ ХЭРЭГТЭНГҮҮДЭЭР БҮРДҮҮЛЖ МАФИ ШИГ ҮҮСГЭХ ГЭЭД БДГ ЮМ УУ...ЖЕНКО
Зочин
2024-10-09 10:22
АН-ыг сонгож болохгүй юм байна даа.
keyboard_arrow_up