16 жил Засаг даргын орлогч, ИТХ-ын төлөөлөгч хийхдээ “Амаа маш сайн ажиллуулсан“ Т.Батцогтоос Баянзүрхчүүд юу ч хүлээх хэрэггүй 16 жил Засаг даргын орлогч, ИТХ-ын төлөөлөгч хийхдээ “Амаа маш сайн ажиллуулсан“ Т.Батцогтоос Баянзүрхчүүд юу ч хүлээх хэрэггүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

16 жил Засаг даргын орлогч, ИТХ-ын төлөөлөгч хийхдээ “Амаа маш сайн ажиллуулсан“ Т.Батцогтоос Баянзүрхчүүд юу ч хүлээх хэрэггүй

2024 оны 9 сарын 13

Arslan.mn

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийслэлийн АН-ын даргаар сонгогдсон Т.Батцогт Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвших хүсэлтээ намдаа өгсөн нь жирийн гишүүд, дэмжигчдийнхээ дургүйцлийг хүргэж байсан тэрээр одоо нийслэлийн НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшиж буй.

Түүний хувьд 2018 онд АН-аас хөөгдсөний дараа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдон ажилласан.   Ямар ч байсан замын дундаас нийслэлийн АН-ыг орхих байсан гэдгийг намын олон ч нөхөд нь шүүмжилдэг.

Түүний хувьд тэрээр Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тус дүүргийн засаг даргын орлогчоор ажиллах хугацаандаа амаа маш сайн ажиллуулсан гэхэд болно.

Түүнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаанд тус дүүргийн газар олголт тэлж, бараг Тэрэлжтэй нийлсэн хэмээн Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэж байсан.

2012-2020 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч хийсэн хүн. Гэвч дүүрэг нь өнгөрсөн онуудад үерт нэрвэгдэж, томоохон осол гарч олон ч хүний амь үгүйрснийг бид санах ёстой.

Улс төрд Х.Баттулгын "утсан хүүхэлдэй" гэж харагддаг Т.Батцогт НИТХ-ын үеэр өөрийгөө рекламдах, хурган попрох дуртай. Түүний тод жишээ нь НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах шийдвэр гарсан. Энэ үеэр Төв цэнгэлдэхийн газраас үлдсэн 12.6 га газрыг нийслэлийн 1.7 сая иргэнд тэнцүү хувааж өг хэмээн хэлж байв.

НИТХ-ын ээлжит хуралдааны үеэр Хотын дарга Х.Нямбаатар, Т.Батцогтоо чи тийм сайн байсан юм бол энэ олон жил нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдчихоод Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бузар булайг дэлгээд өдийд нийслэлийнхээ өмчид аваад ирэхгүй яасан юм. Авчирхаар авчирлаа гэнэ, авчраад чи хулгай хийх гэж байна гэдгийг чинь би ойлгохгүй байна. Буруу ишилсэн сүх шиг байдгаа боль гэж хатуухан анхааруулж байсан удаатай.

Т.Батцогтын жилийн орлого нь 38 сая төгрөг бол 443.6 саяар үнэлэгдэх нийтийн гурван орон сууц, нэг зуслангийн байшинтай юм байна. Түүнчлэн 29.8 сая төгрөгийн үнэ бүхий 32 адуу, 94 хоньтой. 18 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван газартай аж.

Тэрбээр, дотоодын банканд 90 сая төгрөгийн хадгалмжтай бол 31.4 сая төгрөгийн авлага, 226 саяын зээлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658875
1 эможи

keyboard_arrow_up