Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Цогт, Цээл сумын иргэд сонгогчидтой уулзлаа Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Цогт, Цээл сумын иргэд сонгогчидтой уулзлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Цогт, Цээл сумын иргэд сонгогчидтой уулзлаа

2024 оны 6 сарын 20

Arslan.mn

УИХ-ын  сонгуулийн II тойрогт нэр дэвшиж буй Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тэрбээр энэ удаад тус аймгийн Цогт, Цээл сумын иргэд сонгогчидтой уулзан,  УИХ-ын сонгуульд Монгол Ардын намаас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ”  мөрийн хөтөлбөрийг танилцууллаа.  

Говь-Алтайчууд баруун бүсдээ сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөгжих бүрэн боломжтой нутаг. Тиймээс МАН бүсчилсэн хөгжлийн хүрээнд баруун бүсийн Говь-Алтай аймагт эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр нарны цахилгаан станц, дулааны станц зэргийг барихаар мөрийн хөтөлбөртөө тусгаад байгаа юм.

Түүнчлэн баруун бүсэд авто зам, эрчим хүчний шинэ эх үүсвэр, боомтын шинэчлэл, төмөр замын өргөтгөлийг хийхээр тусгайлан тусгасан. Тэр дундаа “Таван тойрог” төслийн хүрээнд Ховдын Мянгад-Завханы Загастайн давааны арын уулзвар хүртэлх 426 км, Алтай-Бургастай чиглэлийн 272 км авто замаас гадна Алтайн нарны, Тосонцэнгэлийн дулааны, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг эрчим хүчний шинэ эх  үүсвэрүүдийг бий болгохоор мөрийн хөтөлбөртөө тусгасныг Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан  онцлон танилцуулсан бөгөөд Цогт, Цээл сумынхан талархан хүлээн авч буйгаа илэрхийлж байлаа.

Arslan.mn

Мөн Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт баруун бүсэд Боомтын шинэчлэлийн хүрээнд “Ухаалаг гарц”-ыг бүрэн ашиглалтад оруулах бол төмөр замын өргөтгөлийн хүрээнд Шивээхүрэн-Арц суурь боомтын босоо тэнхлэгийн 725 км, Булган-Хөшөөт-Завхан-борхын голын бэлчирт нийлэх 509 км төмөр зам зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, баруун бүсийн хөгжилд шинэ сэргэлтийг авчрах төдийгүй орон нутгийн иргэдийн амьдралын чанар сайжирч,  Говь-Алтай аймаг бүс нутгийн хэмжээнд дэд бүтцээр тэргүүлэх бүрэн боломжтойг Д.Амарбаясгалан дарга танилцууллаа.  Бүсчилсэн хөгжлийн реформыг хамтдаа эхлүүлэх гэж буй Говь-Алтай аймгийнхан төрж, өссөн нутаг орондоо илүү сайхан амьдрахын тулд бүсийн хөгжлийг дэмжиж, Монгол Ардын намаас нэр дэвшиж буй “Морьтой аравт”-ыг багаар нь сонгохоо илэрхийллээ.

Arslan.mn

Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан  Говь-Алтай аймгийн Цогт, Цээл суманд ажиллах үеэрээ бүсийн хөгжлийг онцлоод  эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдтэй болсноор Говь-Алтай аймаг сэргээгдэх эрчим хүчний хөгжлөөр баруун бүсээс гадна улсдаа  тэргүүлдэг болно  гэдгийг онцоллоо. Түүнчлэн уулзалтын үеэр иргэдийн зүгээс ирүүлсэн “Шинэ хоршоо” хөдөлгөөний  талаарх асуултад хариулахдаа “Шинэ хоршоо бол малчдын өөрсдийн хүсэл зорилго, амьдралаас урган гарсан хөдөлгөөн. Энэ шинэчлэлийг үргэлжлүүлэхгүйгээр алс хязгаар нутгаа сахин хамгаалах эзэнгүй болж, малчин хэмээх 1000 мэргэжлийн эзэн байхгүй болох эрсдэлтэй. Тиймээс “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлж байна” хэмээн тодотголоо.  Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймагт 69 хоршоо шинээр байгуулагдаж, хөрөнгө оруулалтын зээлийн хэмжээ 10 тэрбум төгрөг давжээ. Говь-Алтай аймгийн малчид “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдэж, амьдралын чанараа сайжруулах нь зүйтэй гэж үзэх болсноо Д.Амарбаясгалан даргад хэлээд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг цаашид үргэлжлүүлэхийг дэмжин, баруун бүсэд МАН-аас нэр дэвшиж буй “Морьтой аравт”-ыг багаар нь дэмжихээ илэрхийллээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657597
0 эможи

keyboard_arrow_up