Ц.Жадамбааг мэтгэлцээнд бусдаасаа илүү оролцож, бодлогын чанартай зүйлс ярьсан гэж дүгнэжээ Ц.Жадамбааг мэтгэлцээнд бусдаасаа илүү оролцож, бодлогын чанартай зүйлс ярьсан гэж дүгнэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Жадамбааг мэтгэлцээнд бусдаасаа илүү оролцож, бодлогын чанартай зүйлс ярьсан гэж дүгнэжээ

2024 оны 6 сарын 19

Arslan.mn
“TenGer TV”-ээр шууд дамжуулж буй "Мэтгэлцээн 2024"-ийн ес дэх дугаар /2024.06.18/-ын сэдэв нь "Дижитал шилжилт, мэдээллийн технологи" байлаа. Тус сэдвийн хүрээнд мэтгэлцэх оролцогчдын нэрсийг олон нийтэд зарласнаас хойш нийгмийн сүлжээнд багагүй дуулиан шуугиан тарив.

Энэ удаагийн таван үеийн турших мэтгэлцээнд УИХ-ын 2024 оны сонгуульд “Шинэ нэгдсэн эвсэл”-ээс есдүгээр тойрогт нэр дэвшигч А.Бархүү, “Бүгд найрамдах нам”-аас 10 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Жаргалсайхан, МАН-аас 10 дугаар тойрогт нэр дэвшигч Н.Учрал, ХҮН-ээс 10 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Эрдэнэбат, АН-аас наймдугаар тойрогт нэр дэвшигч Ц.Жадамбаа, “Ард түмний элч” намаас дөрөвдүгээр тойрогт нэр дэвшигч Л.Гүндалай нар оролцсон нь үзэгч, сонгогчдын сонирхлыг хамгийн их татсан юм. Гэвч дэвшигчид ард түмнээс тийм ч өндөр үнэлгээ авч чадсангүй.

Мэтгэлцээний туршид оролцогчид олигтой шийдэл ярьсангүй. Тэр дундаа Б.Жаргалсайхан, Л.Гүндалай нар есөн жилийн дараа дахин мэтгэлцэж буй атлаа урьдын адил хэрэлдсээр байгаад эфирийн цагийг барав. Нэвтрүүлгийн дундуур бүр хоёулаа гарч, хэсэг эзгүй байсан нь үзэгчдийг гайхшируулсан. Өдий насны, дээрээс нь улс төрийн туршлага нь ч чамгүй “зузаан” тэд одоо болтол төлөвшөөгүй, ёс зүйгүй, мэтгэлцэх соёлгүй, бүдүүлэг хэвээр буй нь цаашид тэдэнд улс төрд орох орон зай, хийх ажил байхгүй юм байна гэсэн дүгнэлтийг ард түмэн өгөв. Тус телевизийн удирдлага энэ хоёр дэвшигчийг “мэдсээр” байж яагаад цахим шилжилт, хиймэл оюун ухааны талаар яриулсныг мэдэхгүй. Магадгүй эдгээр намд мэдээллийн технологи ярьчих хүн олдоогүй ч байж мэдэх юм.

Хүмүүс ХҮН-ын нэр дэвшигч Ц. Эрдэнэбатыг IT салбарын хүн болохоор нь итгэл хүлээлгэж, мэтгэлцээнд “гол дүр” байх болов уу гэтэл бас л олигтой юм ярьсангүй. Тэр зүгээр л сайн мэргэжилтэн бололтой, гэхдээ бодлого ярих хэмжээнийх биш байлаа. Харин МАН-аас нэр дэвшигч Н.Учрал салбарын сайдаар ажиллаж буй хүний хувьд ядаж л асуудлаа мэдэх юм даа. Гэвч тэрбээр нөгөөх л улиг болсон хийсэн, бүтээснээ ярьсаар мэтгэлцээнийг дуусгасан. Олон нийт энэ удаагийн мэтгэлцээнийг Н.Учралд зориулсан, түүнийг “товойлгохыг” хүссэн нь салбарын бус оролцогчдоос нь илт харагдаж байна хэмээн шүүмжилсээр байна. Даанч Н.Учрал нь өөрийгөө “гоё харагдуулах” боломжоо атгаж чадсангүй шив дээ.

Тэгвэл үзэгч, сонгогчид АН-аас наймдугаар тойрогт нэр дэвшигч Ц.Жадамбааг сайн лектор төдийгүй мэтгэлцээнд бусдаасаа хамаагүй илүү оролцож, бодлогын чанартай зүйлс ярилаа гэж дүгнэжээ. Үнэндээ, түүний мэдээлэл, шийдэл, бодлого хайсан мэтгэлцээний цаг нь хайран байсан юм шүү. Товчхондоо, мэтгэлцээнд оролцсон бусад дэвшигчийн тухайд ярих юм байсангүй ээ. Тэс хөндлөн, худлаа, үнэн юм ярьж, аргалж тойруулж байгаад эфирийн цагийг дуусгав. Дэвшигчид улс орны хөгжлийн маш чухал асуудлаар хэлэлцэж байж ийм ухвар мөчид, мэдээлэлгүй, мэтгэлцэх соёлгүй байгаа нь харамсалтай.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657596
0 эможи

keyboard_arrow_up