Удам дамжсан ЭМЧ Удам дамжсан ЭМЧ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Удам дамжсан ЭМЧ

2024 оны 6 сарын 17

Arslan.mn

МАН-аас УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй профессор Нямдаваагийн ХҮРЭЛБААТАР эмчийн ажлын туршлагаас харвал тэрбээр салбартаа анхан шатнаас нь төрийн сайд хүртэл нь ажиллажээ.

Тэрээр аавынхаа мэргэжлийг сонгожээ.

Хүүхэд байхад манай гэрийн нэг өрөөнд дүүрэн номтой номын сан байсан. Аав ээж хоёр хоёулаа эмч тул анагаахын ном ихтэй хүүхэд сониуч зангаар хүний биеийн эд эс эрхтний зургийг их л сонирхон үздэг байсан. Бас нэг сэтгэл хөдөлгөсөн явдал бол 10 дугаар ангиа төгсөх жил аав минь Анагаах ухааны доктор зэрэг хамгаалах болж би анх удаа Анагаах ухааны дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд орж сэтгэл ихээр хөдлөн ааваараа маш их бахархаж аав шигээ эмч болохоор шийдсэн. 

Удам дамжсан эмч

Arslan.mnНямдаваагийн Хүрэлбаатар нь эмчийн гэр бүлд өсөж хүмүүжсэн асрагчаас ажлын гараагаа эхлэн сумын эмч ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд, АШУҮИС-ийн Захирал хүртэл бүх шатанд ажилласан туршлагатай чадварлаг зохион байгуулагч юм. Нямдаваагийн Хүрэлбаатар эмчийн аав МУ-ын хүний гавьяат эмч Анагааах ухааны доктор профессор Намхай-Очирын Нямдаваа эмч Монгол улсад Хавдар судлалын албыг үүсгэн байгуулж Цацраг туяаны эмнэлэгийг Хавдар судлалын үндэсний төв болгон өргөжүүлж 4 жил тасралтгүй хавдрын мэс засалч, эрдэмтэн судлаач, багш, эмнэлэгийн захирлаар ажиллажээ. Н.Хүрэлбаатарын хүү Х.Анир нь хүний их эмч, Япон улсад докторантурт суралцдаг. Охин Ээлин Нийгмийн эрүүл мэнд судлаач мэргэжилтэй. Нийгмийн эрүүл мэндийн магистр зэрэгтэй. Гурван үеэрээ хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зүтгэж яваа удам дамжсан эмч нар билээ.

Төрийн соёрхолт Хүний гавьяат эмч П.Батчулуун 

Н.Хүрэлбаатар эмчийн хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар цахим сэтгүүлээс хүлээн авч танилцна уу. 

Цахим сэтгүүл үзэх холбоос: https://online.fliphtml5.com/wjtuy/elac/#p=1

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657532
0 эможи

Эмч
2024-06-17 12:01
Аав нь гишүүн болох юм уу, та өөрөө юу хийх вэ, тэр бодлогоороо өрсөлдвөл……..
Н.Хүрэлбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up