Н.Хүрэлбаатар эмч: Залуудаа сумын эмчээр ажилласан минь бие дааж шийдвэр гаргахад сургасан Н.Хүрэлбаатар эмч: Залуудаа сумын эмчээр ажилласан минь бие дааж шийдвэр гаргахад сургасан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Н.Хүрэлбаатар эмч: Залуудаа сумын эмчээр ажилласан минь бие дааж шийдвэр гаргахад сургасан

2024 оны 6 сарын 14

Arslan.mn

МАН-аас УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй профессор Нямдаваагийн ХҮРЭЛБААТАР эмчийн ажлын туршлагаас харвал тэрбээр салбартаа анхан шатнаас нь төрийн сайд хүртэл нь ажиллажээ.

Тэрээр сумын эмчийн жаргал зовлонг мэдэрсэн он жилүүдээ хуваалцлаа.

Н.Хүрэлбаатар “Намайг сургуулиа төгсөөд өөрийн саналаар хөдөө орон нутагт ажиллах шийдвэр гаргах үед улс орны нийгэм эдийн засгийн байдал тун хүнд байсан. Хотод төрж өссөн надад Айраг суманд таньж мэдэх хүн байхгүй гэр оронгүй эхний үед эмнэлэгтээ л амьдардаг байлаа. Алсын дуудлагад их явна. Өвчлөл ихтэй. Ялангуяа хүүхдийн өвчлөл их байсан. Сүүлдээ оройтсон газраа л таарсан айлдаа хонодог олон хоног нойргүй явахаар зарим үед шантарч өнөө шөнө дуудлага битгий ирээсэй гэж залбирах үе ч байсан. Ямар сайндаа нутгийн иргэдээс сонссон өмднийхөө шуумгийг зангидаж хоновол дуудлагагүй бүтэн нойртой хонодог гэдэг домийг хийж үзэх вэ дээ.

Мөн залуу эмчийн цалин хөлс бага, гэр орон түлш түлээ, бензин тос гээд олон бэрхшээл байсан хэдий ч сумын эмчийн жаргал зовлонг мэдэрч туршлага хуримтлуулсан бие дааж шийдвэр гаргахад суралцсан сайхан үе байжээ”. 

Н.Хүрэлбаатар эмчийн хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар цахим сэтгүүлээс хүлээн авч танилцна уу. 

Цахим сэтгүүл үзэх холбоос: https://online.fliphtml5.com/wjtuy/elac/#p=1

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657505
0 эможи

Н.Хүрэлбаатар
keyboard_arrow_up