Л.Оюун-Эрдэнэ: Монгол Ардын нам ялах нь ард түмний ялалт байх болно Л.Оюун-Эрдэнэ: Монгол Ардын нам ялах нь ард түмний ялалт байх болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 17, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Ардын нам ялах нь ард түмний ялалт байх болно

2024 оны 6 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож буй Монгол Ардын Нам сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. Нээлтийн арга хэмжээнд нэр дэвшигчдийн төлөөлөл, мөн намын гишүүд, дэмжигчид, ахмадууд, залуус, иргэдийн төлөөлөл оролцов. 

Ээлжит сонгуулийн сурталчилгааны нээлтэд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр  “Өнөөдөр Монгол Улс нутаг дэвсгэрийн төлөөлөлд түшиглэсэн 76 гишүүнтэй Улсын Их Хурал, өнгөрсөн 30 жилийн амжилт бүтээл, алдаа оноог түүх болгон үлдээж, нийгмийн салбар салбарын дуу хоолой, иргэдийн идэвхтэй оролцоо бүхий шинэ парламентын эрин үеийг та бид хамтдаа энэ сонгуулиар эхлүүлж байна” хэмээн нээлтийн үгээ эхлүүлэв.

Тэрбээр Ерөнхий сайдын хувьд, эрх баригч намын даргын хувьд өнгөрсөн 30 жилийн дүгнэлт, шинэ 30 жилийн хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод үндэслэн ирэх дөрвөн жилийн эдийн засгийн төлөвлөгөө, нэр дэвшилтийн талаар танилцуулав.

Arslan.mn

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн реформд илүүтэй чиглэх болно. Энэ ч утгаараа Монгол Ардын Намын жагсаалтын тэргүүнд хот төлөвлөгч, мэргэшсэн архитектур, хот байгуулалтын доктор, Ази, Латин Америкийн 10 гаруй улсын хот төлөвлөлтийн төсөлд зөвлөхөөр ажилласан манай улсын шилдэг залуу мэргэжилтэн Г.Лувсанжамцыг урьсан юм. Энэ удаагийн сонгууль жагсаалтад мэргэжлийн экспертүүд, салбар салбарын төлөөлөл орох нь зөв үү, эсвэл улстөрчид нь өөрсдөө жагсаалтад өрсөлдөх хуучин жишиг хэвээр үргэлжлэх үү гэдгийг шийдвэрлэх улс төрийн шинэ соёл тогтох сонголт байх болно. Энэ бол ард түмний ялалт байх болно. Тиймээс Ардын нам ялах нь ард түмний ялалт байх болно” гэв.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
657433
5 эможи

Од
2024-06-11 10:46
АН Элбэгдоржоо өмөөрөөд сүйд
Хатан ухаан
2024-06-11 10:44
МАН улс төрийн ганцхан тулхтай нам даа Бусад нам бол будаа ш дээ
ЗОЧИН
2024-06-11 08:56
МОНГОЛ УЛСААР МИНЬ ТОГЛОЖ ЭХЭЛСЭН Х. БАТТУЛГЫН БАРУУН ГАР, ХЕРО БААТАР ЗӨВЛӨХТЭЙ ҮНЭГ ШИГ ЗАЛЬТАЙ, МАШ ИХ ХУДАЛЧ, ЛУЙВАРЧИН, БОЛОВСРОЛГҮЙ эНЭ МУУХАЙ ОЮУНЭРДЭНИЙГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН ЗАЙЛУУЛ. АРД ТҮМЭН БҮҮ СОНГО. ЮМНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДАЖ, УТАА АМЬСГАЛАХ БОЛОМЖГҮЫ БОЛЖ БАЙХАД ГАН ҮГ ГАНХИЙЛГҮЙ ӨДИЙГ ХҮРГЭСЭН ЛУЙВАРЧИН. ЧИ ТӨРӨӨС ХОЛД, АРД ТҮМЭН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ,ҮГЭЭ ХЭЛЭХ БИЧИХ ЭРХТЭЙ БАЙЯА.
Зочин
2024-06-11 00:08
Нүүрсчдийн намаас оюулзгана...бүлцэн амарбаясгалан гээд нүүрсний хулгайчид дэвшлээ
Зочин
2024-06-10 22:57
Тархи угаалт шүү
Зочин
2024-06-10 20:19
МАН л биш шуу!!! Шинждэх ухааныг хуртэл манчилсан дампуу нам!
Зангараг
2024-06-10 15:52
Авилгач, хулгайчдын нам ялахаар монголын ард түмэн хохирмоор юм.
keyboard_arrow_up