БЗС-гаас авсан зээлээ “тэглүүлсэн“ С.ЛҮНДЭГ Төвийн бүсэд НЭР ДЭВШИЖ явна БЗС-гаас авсан зээлээ “тэглүүлсэн“ С.ЛҮНДЭГ Төвийн бүсэд НЭР ДЭВШИЖ явна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

БЗС-гаас авсан зээлээ “тэглүүлсэн“ С.ЛҮНДЭГ Төвийн бүсэд НЭР ДЭВШИЖ явна

2024 оны 6 сарын 07

Arslan.mn

Хаана ямар хөнгөлөлт, боломжтой зээл байна? түүнийг эрх мэдэл албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий хүмүүс авдаг нь ил болсон. Хамгийн сайн нөхцөлтэй зээлийг авна, дээр нь авсан зээлээ төлөхгүй луу унжина, бүр сүүлдээ зээлээ эргэн төлөлгүй  ТЭГЛҮҮЛДЭГ болсон.

БЗС-гаар суралцсан 3069 суралцагчийн 941-ийнх нь зээлийг үндэслэлгүй чөлөөлснийг тогтоосон тухай АТГ-аас мэдээлсэн байдаг.

Тэдний нэг бол 2024 оны УИХ-ын сонгуулийн 5-р тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төвийн тойрогт нэр дэвшиж буй Сүрэнжавын ЛҮНДЭГ юм.

Тэрээр  2012 онд АНУ-ын Стрэйерийн их сургуульд суралцахдаа 32 мянган ам.долларын зээл авч суралцжээ.

Улмаар уг зээлийг БСШУ-ны сайд асан Ц.Цогзолмаагийн 2018 оны 8 сарын 31 өдрийн А/555 тоот тушаалаар тэглүүлсэн байдаг. 

Тэрээр МАН-ын даргын туслахаас эхлүүлээд Шадар сайдын Шадар туслах, Ерөнхий сайдын Шадар туслахаар ажиллаж байсан бөгөөд одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

Сүрэнжавын Лүндэг гэж ХЭН БЭ?

Сүрэнжавын Лүндэг нь 1989-1999 онд Нийслэлийн 52 дугаар сургууль, 2000-2004 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийг төгсөж, 2012-2013 онд АНУ-ын Страйерийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

  • 2006-2009 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
  • 2010 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх,
  • 2010-2011 онд Монгол Ардын намын даргын туслах,
  • 2014-2017 онд Монгол Улсын Шадар сайдын Шадар туслах,
  • 2017-2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслах,
  • 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • Одоо Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657392
1 эможи

Зочин
2024-06-09 08:21
Зохиолч Сүрэнжав эцэг нь биш, өвөө нь ш дээ.
Зочин
2024-06-07 22:50
Эцэг сүрэнжав нь Чойномыг матаад, өөрт нь халгалуулсан бсан гар бичмэлийг нь өөрийнхөө нэр дээр хэвлүүлж бсан бузарын хүүхэдүү
keyboard_arrow_up