О.Амгаланбаатар: С.Баярцогт өөрийгөө жагсаалтын 9-рт бичсэн нь учиртай. Энэ тоо бол Ерөнхий сайд гэдэг үгийн товчлол О.Амгаланбаатар: С.Баярцогт өөрийгөө жагсаалтын 9-рт бичсэн нь учиртай. Энэ тоо бол Ерөнхий сайд гэдэг үгийн товчлол
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 18, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

О.Амгаланбаатар: С.Баярцогт өөрийгөө жагсаалтын 9-рт бичсэн нь учиртай. Энэ тоо бол Ерөнхий сайд гэдэг үгийн товчлол

2024 оны 5 сарын 27

Arslan.mn

Ардчилсан Намын удирдлагууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан талаараа мэдээлэл өглөө. 

Энэ үеэр АН-ын ҮБХ-ны гишүүн О.Амгаланбаатар “Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах хороог долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тэр дунд С.Баярцогт орж ирээд өөрийнхөө нэрийг жагсаалтын есдүгээрт бичээд, Үндэсний бодлогын хороо руу явуулсан. Ингээд зааланд байсан ҮБХ-ны 500 орчим гишүүн С.Баярцогт, Б.Хурц тэргүүтнүүдийг нэр дэвшүүлэхгүй гэж эсэргүүцлээ илэрхийлсэн.  Тиймээс ч С.Баярцогт, Б.Хурц нарын ҮБХ-ноос нэр дэвшүүлээгүй.

С.Баярцогт өөрийгөө жагсаалтын есдүгээрт бичиж оруулсан нь учиртай. Монголчуудад тооны билэгдэл гэж бий. Есийн тоо бол Ерөнхий сайд гэдэг үгийн товчлол.

Тиймээс ч ҮБХ-ны гишүүд С.Баярцогтыг хазаарлаж байж Х.Тэмүүжинг оронд нь оруулж ирсэн. Х.Тэмүүжин, С.Баярцогт хоёрыг харьцуулаад хар. Хэн нь Монголын ард түмэнд хэрэгтэй вэ. Ийм л уур амьсгалтай хурал болсон” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
657164
2 эможи

Зочин
2024-05-27 23:39
tenegtdeg bnashtee hutsiigaa bas murina a
keyboard_arrow_up