СХД-т МАН-аас нэр дэвшигчдийг сонгуульд ахалж орох Н.Алтаншагай гэж ХЭН БЭ СХД-т МАН-аас нэр дэвшигчдийг сонгуульд ахалж орох Н.Алтаншагай гэж ХЭН БЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

СХД-т МАН-аас нэр дэвшигчдийг сонгуульд ахалж орох Н.Алтаншагай гэж ХЭН БЭ

2024 оны 5 сарын 22

Arslan.mn

МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт дүүргийн Засаг дарга, дүүргийн МАН-ын даргын албан тушаалыг саяхан Х.Нямбаатараас хүлээж авсан Н.Алтаншагай, УИХ-ын гишүүн Э.Батшугар, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Соёлын сайд Ч.Номин, АШУҮИС-ийн захирал асан Н.Хүрэлбаатар нар нэр дэвшихээр эрхээ авсан.

Тодруулбал, дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын дарга Н.Алтаншагай багаа ахалж өрсөлдөхөөр болсон байна.

Arslan.mn

Н.Алтаншагай нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоос дүүргийн Засаг дарга болон дэвшсэн залуу улстөрч  бөгөөд өнгөрсөн дөрвөн жил ажилласан тул УИХ-д мандатыг нь өгч илгээж байна. 

Н.Алтаншагай гэж хэн бэ

2004 онд МАН-д элссэн тэрбээр нийслэлийн  МАН-ын даргын туслахаас ажлын гараагаа эхэлж,  намын улс төрийн ажилтан, СХД-ийн намын хорооны дэд дарга, 23 дугаар үүрийн дарга,  СХД-ийн Засаг даргын орлогчоор  ажиллаж байгаад 2017 онд болсон МАН-ын  Бага хурлын шийдвэрээр нийслэлийн МАН-ын дэд даргаар сонгогдсон.  Улмаар 2020 онд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, СХД-ийн засаг даргаар томилогдсон.

Хөрөнгө орлогын мэдүүлэг:

Н.Алтаншагайгийн жилийн орлого нь 44 сая бол гэр бүлийн гишүүд нь 11 сая төгрөгийн орлоготой. 278 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол Hyundai, Sonata-7  маркийн автомашинаа 30 сая төгрөгөөр үнэлжээ. 77 сая  төгрөгийн мал аж ахуйтай. Таван сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол, 14 сая төгрөгийн хадгаламж, 85 сая төгрөгийн  зээлтэй гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Харин сүүлийн өдрүүдэд УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхэж буйгаа үйлдлээрээ харуулж яваа Н.Алтаншагай дарга дүүрэгтээ болж буй бүхий л арга хэмжээнд өөрийгөө оролцуулж, “давс шиг уусч” харагддаг. Өөрөөр хэлбэл, олны анхааралд өртөж олонд танигдахын тулд дунд сургуулийн тэнхимийн нээлт байсан ч өөрийгөө “хавчуулж” явах болсон нь түүний олонд танигдаж, дээшээ нам засаг доошоо дүүргийнхэндээ тоогдох хэсэг зальжин арга байсан гэхэд хилсдэхгүй.

Нөгөө талаас орлого бүрдүүлэлтгүйн улмаас жил бүр нийслэлээс татаас авдаг, тэр хэрээрээ бүтээн байгуулалтаас хоцордог байсан Сонгинохайрхан дүүрэгт  Н.Алтаншагай дарга "жулдаж" байна гэдгийг өмнө иргэд их хэлдэг байна.

Түүний хувьд Төрийн аудитын байгууллагын шалгалтаар Төрийн хэмнэлтийн хуулийг удаа дараа зөрчиж, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж байсан асуудалд нэр холбогдсон нэгэн. Тодруулбал, “Хүүхдийн инээмсэглэл” арга хэмжээнд хөтлөгч дуучдад 18 сая, сургуулийн сурагчдийг зусланд явуулах байр хоолны зардалд 50 сая, Засгийн газрын 388-р тогтоолыг хэрэгжүүлж ажлаагүй 5 сая, татварын цахим төлбөрийн баримтын системд худалдан авалт бүртгээгүй 29,2 сая, бичиг цаас шатахууны зардлыг өмнөх оноос хэмнэж ажлаагүй 18 сая, өөрийн орлогч туслахуудынхаа хувийн автомашинд шатахуун зарцуулалт 1,8 сая, төсвийн мөнгөөр бэлэг дурсгалын зүйлс худалдан авсан 1,9 сая, НД-ын тайланд цалингийн зөрүүтэй тайлагнасан асуудал 11 сая төгрөгийг тус тус зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, төсвийн мөнгийг хувьдаа болон бусдад хамаа замбараагүй захиран зарцуулсан талаар асуудал яригдаж байсан. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
657096
1 эможи

Зочид
2024-05-23 08:51
Энэ дундаас Н.Батшугар л мэдлэг боловсролтой ард түмэнд их зүйлийг хийж өгнө гэж харж байна. Мөн Н.Алтанхуяг ерөнхий сайд байхдаа мөн ард түмэнд шударгаар хандаж Элбэгдорж түүнийг битгий оролцуул гэсэн учир бид сонгох хэрэгтэй юм.
Зочин
2024-05-23 08:19
Энэ хэдээр яах юм?!! Алтанхуягийн баг хамаагуй дээр.
Заас
2024-05-22 12:24
Угаасаал нам дагасан бөгсчин цүнхчин пялдагуудл оройгүй баян бас дарга болдог нь монголд ериин үзэгдэлдэээ чааваас
keyboard_arrow_up