Комедиан Д.Амартүвшингийн нам гурав дахь удаагаа бүртгүүлэх гээд чадсангүй Комедиан Д.Амартүвшингийн нам гурав дахь удаагаа бүртгүүлэх гээд чадсангүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Комедиан Д.Амартүвшингийн нам гурав дахь удаагаа бүртгүүлэх гээд чадсангүй

2024 оны 4 сарын 02

Arslan.mnУлс төрийн намыг бүртгүүлэх өргөдлийг хүлээж авах хугацаа дууссаныг Дээд шүүхээс мэдэгдлээ. Тодруулах юм бол, улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь хэсэгт “Улсын их  хурлын сонгуулийн санал хураалт болохоос 90 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүх хүлээн авахгүй бөгөөд энэ хуулийн 12.1, 13.1, 14.1-д заасан хугацаа түдгэлзэнэ” хэмээсэн байдаг аж.

2023 онд 35 нам бүртгэлтэй байсан бол энэ жилийн хувьд 37 нам бүртгэлтэй байгаа бөгөөд хамгийн сүүлд Иргэдийн оролцооны нэгдэл нам болон Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам бүртгүүлсэн байна.

Харин комедиан Д.Амартүвшингийн  “Монголын либертари нам”-ын хувьд гурав дахь удаагаа намаа бүртгүүлэхээ мэдэгдсэн ч хуулийн хугацаа дууссан учир бүртгүүлж чадаагүй байна. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард комедиан Д.Амартүвшин өөрийн намыг бүртгүүлэхээр хоёр дахь удаагаа бүртгүүлсэн ч Дээд шүүх бүртгэхээс татгалзсан юм. Бүртгээгүй шалтгаан нь “Гишүүдийнх нь ургийн овог, овог, регистрийн дугаар зөрсөн. Мөн зарим мэдээлэл зөрүүтэй байсан” гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655835
1 эможи

Зочин
2024-04-02 12:45
энэний найз алиалагч нөгөө Оюунгэрэл авгайн луйварчин хүү юу болсон бэ? баахан хүний мөнгө луйвардаж аваад гадаад руу зугтаачихсан ирсэн үү?
амартүвшин
комедиан
нам
дээд шүүх

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up