Л.Гантөмөр: Луу жилд эргэлт гардаг. Луу жил АН, ардчиллынханд ээлтэй байдаг Л.Гантөмөр: Луу жилд эргэлт гардаг. Луу жил АН, ардчиллынханд ээлтэй байдаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Гантөмөр: Луу жилд эргэлт гардаг. Луу жил АН, ардчиллынханд ээлтэй байдаг

2024 оны 3 сарын 05

Arslan.mn

"Бүтэн Ардчилал” бүх гишүүдээс санал авах мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт үргэлжилж байна.

Энэ үеэр АН-ын дарга Лу.Гантөмөр " Монголчууд бид туулай жилээ үдэж ардчиллынхан маань туулай жилдээ эв эеэ сахиж хөх луу жилээ амжилттайгаар угтаж байна.  Туулай жил их эвлэрлийн жил байсан бол луу жил их өөрчлөлтийн, их тэлэлтийн, эрс шинэчлэлийн жил байх болно. Луу жилд түүхийн эргэлтүүд гарсаар ирсэн. Хамгийн сүүлийн жишээ бол 2012 оны луу жилд Ардчилсан нам олонх болж ирсэн.  Энэ цаг мөч, энэ өдрүүдэд зудтай, хүнд хэцүү байгаа ч гэсэн хүнд хэцүү үе сайн цагийн төлөө хөдөлдөг үүрэгтэй нам бол Ардчилсан намынхан юм. Монголчууд ядарч байгаа үед босож ирж чаддаг. Тийм ч учраас бид луу жилдээ хэрхэн өөрчлөх тухайгаа бид ярилцаж байна. 

“Бүтэн Ардчилал” мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг бүс дээр өрнөж байна. Энэ хэлэлцүүлгээр 2024 онд Ардчилсан нам Монголчуудад юу санал болгох вэ гэдгээ хэлэлцэх болно. Бид хэрхэн бүсчилсэн хөгжлийг бий болгох, хэрхэн тэр бүсийг засаж чадах тухайгаа зурж улс орон даяар зураглал хийж байна. Бидний гол зорилго бол хэрхэн иргэдийнхээ амьдралыг чанарыг босгож ирэх вэ гэдэг дээр онцгой анхаарч байна." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655208
4 эможи

Зочин
2024-03-10 19:51
Худлаа яриад л худлаа мөрөөдөөд л байх юмдаа. АН ард түмэнд ээлгүй шүүдээ
Зочин
2024-03-06 10:34
Хахаха аргаа барьсан хүний л үг байнадаа тиймдээ АН Гантөмөр өөр удирдуулаад үр дүнд хүрэхгүй нь тодорхой доо
Зочин
2024-03-05 21:19
Ха ха хулгайч луйварчдад ээлтэй гэнүү
keyboard_arrow_up