Д.Тогтохсүрэн: Төлбөртэй бүс байгуулснаар төлбөргүй хэсэг илүү түгжрэх магадлалтай Д.Тогтохсүрэн: Төлбөртэй бүс байгуулснаар төлбөргүй хэсэг илүү түгжрэх магадлалтай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 17, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: Төлбөртэй бүс байгуулснаар төлбөргүй хэсэг илүү түгжрэх магадлалтай

2023 оны 11 сарын 01

Arslan.mn

Төлбөртэй бүс тогтоох асуудал хамгийн их эсэргүүцэлтэй тулж буй юм. Тодруулбал, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх автозамыг төлбөртэй бүс болгож болохоор заасан.

Тодруулбал, төлбөртэй бүс тогтоох асуудлыг НИТХ-наар шийдвэрлэнэ. Ингэхдээ төлбөртэй бүсийн тариф нь 0-27000 төгрөг байж болохоор заасан.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "27 мянган төгрөг төлж төлбөртэй бүс рүү нэвтрэх талаар яригдаж байна. Үүнийг сайн уншиж судлаагүй байна. Өчигдөр УИХ-д өргөн барьсан. Энэ асуудал бол хоёр талтай. Гаднын бусад улсад төлбөртэй бүс байдаг. Төлбөртэй бүс нь түгжрэлгүй байж болох ч төлбөргүй хэсэг нь илүү түгжрэх магадлалтай." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652408
0 эможи

Зочин
2023-11-01 19:59
Энэ нь тэгээд байнгын хороогоор ороод дэмжигдээд гараад ирсэн юм уу
Ард
2023-11-01 15:12
Энэ гөлиисөн царайлсан лалар өөриин улсаа улс дотор баыгуулахнэээ
keyboard_arrow_up