С.Эрдэнэбат: “Эрдэнэт“-ийн дарга нарт “Ривер гарден“-аар дүүрэн 700-800 саяын байр өгсөн байна лээ С.Эрдэнэбат: “Эрдэнэт“-ийн дарга нарт “Ривер гарден“-аар дүүрэн 700-800 саяын байр өгсөн байна лээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Эрдэнэбат: “Эрдэнэт“-ийн дарга нарт “Ривер гарден“-аар дүүрэн 700-800 саяын байр өгсөн байна лээ

2023 оны 9 сарын 15

Arslan.mn

“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид өнөөдрөөс /2023.09.15/ ажил хаялт зарласантай холбогдуулж, Монголын Үйлдвэрийн эвлэлүүдийн холбоо/МҮЭХ/-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалин хөлс сүүлийн арваад жилийн хугацаанд инфляцын түвшинг нөхөх төдий л хэмжээтэй явж ирсэн байна. Үндсэндээ 10 орчим хувиар л нэмэгдэж байсан. Одоо Эрдэнэт үйлдвэрийн ажилчид инфляцын түвшин дээр нэмэх нь бодит цалингийн нэмэгдэл хэрэгтэй байна гэдэг шаардлагыг маш олон ажилчид хэлж байсан. Үүний дагуу хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийг оруулья гэдэг санал, шаардлагыг тавиад, өчигдрийг хүртэл зөвшилцөлд хүрч чадсангүй. Хойшлуулсан байсан ажил хаях саналаа өнөө өглөө эргэн сэргээж авто цех болон ил уурхайн ажилчид хэсэгчлэн ажил хаялт хийж эхэлсэн байна.

Захирал, удирдлагууд нь 40-50 сая төгрөгийн цалин авдаг гэсэн мэдээлэл байна. Ажилчдынхаа цалингаас 5-10 дахин их цалин авдаг энэ системийг өөрчлөх цаг нь болсон. Үйлдвэрийн ажилчдын цалин 500 ам.доллараас эхлээд, дундаж нь 1100 орчим ам.доллар байна. Оюутолгой болон бусад томоохон уурхайнууд дор хаяж 5000 ам.доллараас дээшээ цалинтай байгаа.

Зөвхөн удирдлагууддаа орон сууцны асуудлыг нь шийдэж өгнө гээд 3 жилийн өмнө 700-800 сая төгрөгийн үнэтэй орон сууц "Ривер Гарден"-аар дүүрэн өгсөн байна лээ. Ажилчиддаа орон сууцны дэмжлэг гээд 10 сая төгрөг буюу 70 дахин бага мөнгө өгдөг." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650893
1 эможи

keyboard_arrow_up