Л.Гантөмөр: Төрийг чинь тамгагүй болгоно шүү гээд зүгээр нэг компанийн захирал хэлж байна Л.Гантөмөр: Төрийг чинь тамгагүй болгоно шүү гээд зүгээр нэг компанийн захирал хэлж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Гантөмөр: Төрийг чинь тамгагүй болгоно шүү гээд зүгээр нэг компанийн захирал хэлж байна

2023 оны 9 сарын 13

Arslan.mn

Лу.Гантөмөрийн санаачилгаар залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн хөрөнгө оруулалт, цаашдын боломжийн талаар намын гишүүд, дэмжигчидтэй нээлттэй ярилцаж, санал санаачилгыг сонсох зорилгоор "Эдийн засгийн форум”-ыг бүсчлэн зохион байгуулж байна.

Форумд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн болон Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлөөлөл оролцож байна.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр "Бидний үйл хэрэг нэгдүгээрт, Монгол Улсын төлөө, хоёрдугаарт, Ардчилсан намын төлөө, гуравдугаарт, Орон нутгийнхаа төлөө, дөрөвдүгээрт би өөрийнхөө төлөө гэдэг дээр төвлөрөх болно.

Либерал бодлого гэдэг өргүй улсыг бүтээдэг юм. Төрийг чинь тамгагүй болгоно шүү гээд зүгээр нэг компанийн захирал хэлж байна. Монгол Улс ядуураад байгаа шалтгаан бол төрийн өмчийн үйлдвэрүүд, тэдгээрийн удирдлагатай холбоотой.

33 жилийн өмнө Ардчилсан нам Монголын ард түмэнд маш тодорхой стратегийг хэлж өгсөн. Бид үг хэлэх, сонгох, сонгогдох эрхийг өгнө гээд өгч чадсан, өмчтэй болгож өгнө гээд бүгдийг нь өгч чадсан. Энэ бол хамгийн том стратеги юм. Бид цаашид энэ стратеги руу явах болно." гэв.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650777
0 эможи

keyboard_arrow_up