ХӨШИГНИЙ АРД|  ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн оронд Ц.Уртнасанг томилохоор ЯРИГДАЖ байна ХӨШИГНИЙ АРД| ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн оронд Ц.Уртнасанг томилохоор ЯРИГДАЖ байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХӨШИГНИЙ АРД| ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн оронд Ц.Уртнасанг томилохоор ЯРИГДАЖ байна

2023 оны 9 сарын 05

Arslan.mn

Засгийн газраас ирэх жилийн сонгуулийг угтсан томилгоонууд хийгдээд эхэлсэн билээ. 

Тухайлбал ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Шадар сайдын ажлын албанд ажиллаж байгаад ШӨХТГ-ын даргаар хэсэг хугацаанд ажиллаж байсан Ц.Уртнасанг томилохоор яригдаж буй. 

Учир нь ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл сонгуульд хүч үзэх бэлтгэл ажилдаа орох албан бус мэдээлэл байна. 

Б.Цэнгэлийн хувьд 1968 онд төрсөн. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга, Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга,  Авто тээврийн газрын дарга, Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд,  2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх, 2015 онд Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг тус тус гүйцэтгэж байжээ. Харин 2017 оноос Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2020 оны 07 дугаар сард ТӨБЗГ-ын даргаар томилогдсон билээ. 

Харин Ц.Уртнасангийн хувьд 2019-2020 онд НЗДТГ-ын дарга, 2020-2023 онд шадар сайдын ажлын алба, 2023 оны 01 дүгээр  сараас 05 дугаар сар хүртэл ШӨХТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллажээ. 

Өнөөдрийн байдлаар Б.Цэнгэл дарга зарим ТӨХК-иудын удирдлагуудтай БНХАУ-ын Хөх хотод томилолтоор явж байгаа тул түүнийг ирэхээр Засгийн хуралдаанаар томилгооны асуудлыг оруулахаар төлөвлөөд байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650513
0 эможи

Зочин
2023-09-05 23:52
Энүүгээр Цэнгэл даргыг сольвол ч төрийн албыг самраад дуусч байгаа юм байна.
Сэвстэй гүзээ цэнгэл тонил цаашаа
2023-09-05 17:31
Хэнтийчүүд энийг сонгохгүй. Авгай нь гэж ховийн тулам ЕТГ-т ажиллаж байна. Одоо зогс та нар
keyboard_arrow_up