Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо өнөөдөр ТЭРГҮҮНЭЭ СОНГОНО Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо өнөөдөр ТЭРГҮҮНЭЭ СОНГОНО
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо өнөөдөр ТЭРГҮҮНЭЭ СОНГОНО

2023 оны 8 сарын 29

АН өчигдөр Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж удирдлагын багаа бүрдүүлсэн. Харин өнөөдөр АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хуралдаж тэргүүнээ сонгохоор төлөвлөжээ. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнгөрсөн хавар ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдээд байсан юм.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн асан "Фортуна" Н.Батбаярын охин Б.Жаргалан нар өрсөлдөж байгаа ажээ.

УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулахаар болсон учраас Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болно гэдэг 2024 онд УИХ-ын гишүүн болно гэсэн үг гэхэд хэлсдэхгүй. Учир нь, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн нь албан тушаалаараа намын жагсаалтад дээгүүр бичигдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650206
0 эможи

keyboard_arrow_up