БҮЛГИЙН ХААЛТТАЙ ХУРАЛ: Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх болон БЗС-ийн асуудлыг хэлэлцжээ
2023 оны 5 сарын 23
МАН-ын бүлэг өчигдөр хаалттай хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.
Тухайлбал, бүлгийн хурлаар цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаас гадна олон нийтийн шүүмжлэлд өртөж буй Боловсролын зээлийн сангийн асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байна.
Тодруулбал, энэ үеэр цалин хөлс, тэтгэврийг наадмаас өмнө нэмэх тооцооллыг Сангийн сайд танилцуулсан аж.
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд хийгдэх гишүүдийн тоог нэмэх асуудал болон БЗС-гийн асуудлыг тойргийн иргэддээ зөвөөр ойлгуулж, уулзалтуудыг хийхийг сануулан үүрэг өгсөн аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
647315
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: