Д.ГАНБАТ: Ардчилсан Намыг “ОХИН“ нам болгох гэж байна Д.ГАНБАТ: Ардчилсан Намыг “ОХИН“ нам болгох гэж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.ГАНБАТ: Ардчилсан Намыг “ОХИН“ нам болгох гэж байна

2023 оны 2 сарын 16

Arslan.mn

Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд нар УДШ-ийн шийдвэр, АН-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Украин ОХУ-ын хоорондын дайн эхлээд нэг жил болох гэж байна. Тухайн үед манай намын зүгээс XXI зуунд ямар ч том улс НҮБ-ын дүрэм журмаар амьдрах ёстой гэдгийг хэлж ярьж байсан. Миний хувьд ч мөн цалингаа хандивласан юм.

УИХ-д АН-ыг сөрөг хүчин болж чадахгүй байна гэж иргэд ярьдаг. 

Тэд "Намайг дуугарч чадаж байна. ЖДҮ болон нүүрсний хулгайд холбогдоогүй, тендер, Хөгжлийн Банкны хэрэгт оролцоогүй болохоор та гадуурхагдаж байна. Гэхдээ энэ байр сууриндаа бат зогсох ёстой. Ийм хүний амыг барьж болдоггүй юм" байна гэдэг.

Парламент нь ажиллаж чадахгүй, сөрөг хүчин нь сөрөг хүчин биш болсон.

Охин нам бий болгодог, ганц намын системд оруулах гэсэн дарангуйллын хэлбэрт шилжихэд маш ойрхон болсон. Тухайлбал, АН-ыг охин нам болгох гэж байна." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644857
2 эможи

keyboard_arrow_up