АН: Л.Гүндалайг гүтгэлэг, худал мэдээллээ нэн даруй зогсоохыг шаардаж байна АН: Л.Гүндалайг гүтгэлэг, худал мэдээллээ нэн даруй зогсоохыг шаардаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АН: Л.Гүндалайг гүтгэлэг, худал мэдээллээ нэн даруй зогсоохыг шаардаж байна

2023 оны 1 сарын 31

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийнхөө оролцсон АН-ын даргын цахим сунгааг луйвар гэж үзэн, шалгуулахаар цагдаагийн байгууллага болон АТГ-д хандаад байгаа.

Тэгвэл Үүнтэй холбогдуулан Ардчилсан Нам мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд,

 " Ардчилсан намын 2023 оны шинэчилсэн бүртгэлд одоогийн байдлаар 143,424 гишүүн саналын эрхтэйгээр бүртгэгдсэн байна. ДОСХ-ноос гаргасан албан ёсны мэдэгдэлд дурдсанаар АН-ын даргыг сонгох Цахим сонгуульд 79,489 гишүүн оролцож, саналаа өгсөн.

Үүнээс Д.Ганбат нэр дэвшигч хамгийн олон буюу 21,027 санал авсан бол Л.Гүндалай нэр дэвшигч 17,828 гишүүний санал авчээ. Л.Гүндалай нэр дэвшигч "Цахим сонгууль луйвар боллоо" хэмээн хариуцлагагүй мэдэгдэл хийж, түүнд итгэж саналаа өгсөн 17,828 гишүүн болон Ардчилсан намын мянга мянган гишүүний итгэл сэтгэлрүү ус цацлаа.

Нэр дэвшигчид цахим сонгуулийн асуудлаар санал гомдлоо Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу АН-ын Үндсэн дүрмийн хороонд гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой. Харамсалтай нь, Л.Гүндалай нэр дэвшигч хууль, дүрмийн хүрээн дэх боломжоо ашиглахын оронд хэвлэл, сошиалаар олон нийтийг төөрөгдүүлэх худал, ташаа мэдээлэл түгээж байна.

Иймд энэхүү асуудлыг бид холбогдох дүрмийн хүрээнд шалгуулж шийдвэрлүүлэх болно. Түүнчлэн Л.Гүндалай нэр дэвшигчийг гүтгэлгийн чанартай худал мэдээлэл түгээхээ нэн даруй зогсоож, Ардчилсан намын нийт гишүүдээс уучлал гуйхыг шаардаж байна.  " гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644368
0 эможи

keyboard_arrow_up