МАН-ын эмэгтэйчүүдийг удирдах Х.Булгантуяа 91 сая 130 мянган төгрөгийн ОРЛОГОТОЙ МАН-ын эмэгтэйчүүдийг удирдах Х.Булгантуяа 91 сая 130 мянган төгрөгийн ОРЛОГОТОЙ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын эмэгтэйчүүдийг удирдах Х.Булгантуяа 91 сая 130 мянган төгрөгийн ОРЛОГОТОЙ

2023 оны 1 сарын 31

Arslan.mn

МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит бус их хурал өчигдөр болж, ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн, Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяаг сонголоо.  

Мөн тус хуралдаанаас НАМЭХ гэх нэрийг Монголын Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчлөөд байна.

Анх удаа УИХ-д сонгогдсон гэхэд Х.Булгантуяа сайд болж, бүр намын эмэгтэйчүүдээ толгойлохоор болж байна. 

Ингээд та бүхэнд МАН-ын эмэгтэйчүүдийг удирдах  Х.Булгантуяагийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрээр 2020 онд 29 сая 533 мянган төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 91 сая 130 мянган төгрөгийн орлоготой болон өсжээ.

Мөн 560 сая төгрөгийн барилга байгууламжтай, 45 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлтэй аж. Хадгаламждаа 106 сая 534 мянган төгрөгтэй, ‘’Гарден Артес’’ ХХК-аас 50 хувь ногдол ашиг эзэмшдэг гэж ХОМ-тэй мэдүүлжээ. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь энэ сарын 6-нд Боомт хариуцсан сайдаар мөн томилогдсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644358
1 эможи

keyboard_arrow_up